Мэдээ мэдээлэл

Дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож эхэллээ

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийн хүрээнд УБЕГ нь Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороотой хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлжээ.
 
Уг системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгож төрсөн өдрөөсөө эхэлж  тухайн хүүхэд төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байна.

Өмнө нь  төрсөн эх  сарын хугацаанд төрснийхөө гэрчилгээг аваад улсын бүртгэл дээр очиж регистрийн дугаар авдаг байсан юм.

Бидэнтэй хамтран ажиллах

Холбоо барих