Мэдээ мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,  уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг сурталчлан таниулах болон иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Баруун бүсийн худалдааны төв”-ийн урд талбайд иргэдэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт Аймгийн Эрүүл мэндийн газар, Уламжлалт анагаах ухааны төв (УАУТ), Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасаг, Отгонтэнгэр рашаан сувилал, Одчим наран эмнэлэг, Үе залгамжлагч элит сувилал, Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран зохин байгуулж оролцлоо.


Өдөрлөгийн үеэр:

  1. Уламжлалт анагаах ухаан болон сэргээн засах чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө
  2. Уламжлал идээ ундаа, явдал мөр, хоол хүнсний талаар мэдээлэл
  3. Цусны даралт хэмжих
  4. Сувилал, рашаан сувилалуудын талаархи мэдээлэл
  5. Сувилалд илгээх бичиг, ЭМД-ын даатгалаар хэрхэн үйлчилгээ авах боломжтой талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
  6. Эмийн зохистой хэрэглээний мэдээлэл /хүүхдэд эм хэрэглэх онцлог, ахмад настаны эмийн хэрэглээ, эмийн гаж нөлөө, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ г.м/
  7. Цахимаар авч болох эм зүйн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл
  8. Цахим жор
  9. Хууль бус эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний мэдээлэлАжлын байрны дасгал

 

 

Бидэнтэй хамтран ажиллах

Холбоо барих