Бидний Монголчууд мэдээ мэдээллийн эрин зуунд дэлхийн бусад улс үндэстэнтэй эн зэрэгцэн орж бусад улсаас дутхааргүй мэдээллийн технологи хөгжсөн улс болж амжсан байна. Хүн бүр л үргэлж шинэ зүйлийг хүсэж, эрэлхийлж, шинэ зүйлийн төлөө тэмүүлж байдаг. Дэлхийн аль ч өнцөг булангаас хүмүүс өөр өөрийн хүссэн мэдээллээ гар утас, компьютер ашиглан ямар ч саад бэрхшээлгүйгээр хүлээн авч түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэгцээ болгон хэрэглэж түргэн шуурхай авч чаддаг болжээ.
Нэг. Үнэн, худал нь батлагдаагүй мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, элдэв цуурхалд автаж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох бодит аюул аль хэдийнээ нүүрлэсэн байна.
Хоёр. Хувийн эмнэлгүүдийн байгууллагууд нь нэгдсэн зохион байгууллатанд ороогүй, програм хангамж, мэдээллийн систем, маркетингийн иж бүрдэл тааруу байна.
Иймд мэдээллийн эрин зууны төлөөлөгчЭм Зэт Эм Эйженси ХХК нь 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий эрүүл мэндийн мэдээ, мэдээллийнmed.mn веб сайтыг зах зээлд танилцуулж байна.