Мэдээ мэдээлэл

Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт:

  • Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт:
    • Хуульд заасан журмаар Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдах хүртэлх хугацаанд Нэгдсэн эмнэлгийг ерөнхий эмч /дарга/ удирдах ба үйл ажиллагааны үр дүнг аймгийн Засаг даргын өмнө бүрэн хариуцна
    • Эрүүл мэндийн яамнаас батлагдсан төсөвт тусгагдсан орон тоог байгууллагын онцлогт зөв тохируулан хуваарилж орон тооны бүтцийн задаргааг дарга тушаалаараа баталгаажуулсан байна.
    • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл нь хуульд заасан журмаарТөлөөлөн удирдах зөвлөл байгуулагдах хүртэлх хугацаанд хамтын удирдлагыг хэрэгжүүлнэ. Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнд эмнэлгийн Ерөнхий эмч/дарга/,Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Аж ахуйн дарга,Ерөнхий нягтлан бодогч, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга,Сувилахуйн албаны дарга,байгууллагын Үйлдвэрчний хорооны дарга,хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх орно. Удирдлагын зөвлөл асуудлыг хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд хурлын тэмдэглэлийг хүний нөөцийн менежер хөтөлнө.
    • Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны чиглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, сахилга хариуцлага, ажилтны нийгмийн баталгаа болон эмнэлгийн дотоод ажлын хүрээнд хамаарах асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
    • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн гишүүдийг ерөнхий эмч/дарга/-ийн тушаалаар томилж, чөлөөлнө.
    • Ерөнхийэмч/дарга/ нь Нэгдсэн эмнэлгийн нэгж тасгийн эрхлэгч, албадын дарга, их эмч, ахлах сувилагч, сувилагч,тусгаймэргэжилтэн,ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цуцална.
    • Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үндсэн тусламж үйлчилгээний тасаг нэгж, нэмэлт үйлчилгээний тасаг нэгж , мэргэжлийн албад ажиллана.
    • Тасаг нэгж албадын дотоод бүтэц зохион байгуулалтыг тухайн нөхцөл байдал, онцлогт тохируулан даргын тушаалаар тогтооно.
    • Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн ажилтны ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах ёс зүйн дэд хороотой байна.
    • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилчдын гүйцэтгэх ажил үүргийн чиглэлээр албан тушаалын тодорхойлолтыг стандартын дагуу боловсруулж мөрдүүлэхийг удирдлагын зөвлөл, тасгийн эрхлэгч нар хариуцна.
    • Албадын дарга, баг, тасгийн эрхлэгчид нь ажлын тодорхой үүрэг, чиглэл, ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдсэн эмнэлгийн дарга,  эмчилгээ эрхэлсэн орлогч даргын өмнө хариуцна.
    • Албаны дарга болон тасгийн эрхлэгчийг эзгүй байх  хугацаанд түүний ажлыг орлон гүйцэтгэх ажилтныг дарга, түүний  эзгүйд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга  шийдвэрлэнэ.
    • Удирдлагын зөвлөлийн хурлыг байгууллагын дарга зарлан хуралдуулна. Зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувийн санал гарсан тохиолдолд мөн зарлан хуралдуулж болно.
    • Эмнэл зүй-Эмгэг судлалын хурлыг нийт их эмч нарын болон холбогдох мэргэжлийн эмч нарын хүрээнд зохион байгуулна. Хурлыг байгууллагын даргаар батлуулсан удирдамжийн дагуу хийж ололт амжилт, алдаа дутагдал гаргасан эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
    • Нэгдсэн эмнэлгийн төсөв түүний зарцуулалтын талаар ерөнхий нягтлан бодогч, бэлэн мөнгөний касс болон бусад бараа материалын талаар нярав хагас, бүтэн жилээр бүх ажилчдын хуралд танилцуулж тайлагнана.

Бидэнтэй хамтран ажиллах

Холбоо барих