Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран ажиллахаар санал солилцлоо.
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран ажиллахаар санал солилцлоо.
Тайвань улсын Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Хязгаар нутгийн инээмсэглэл" төслийн багийнхан 6-р сарын 9-16-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүү нүүрний мэс засал, бөөр, шээсний замын мэс засал, шүдний эмчилгээний чиглэлээр 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 306 хүүхдэд тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Эрүү нүүрний мэс засал 25, бөөр шээсний замын хагалгааг 23 хүүхдэд, 126 хүүхдэд шүдний эмчилгээг хийж эрүүлжүүлсэн байна.
Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн багийнхан эмнэлгийн удирдлагуудтай уулзаж санал солилцон, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг УБ хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад дэмжин ажиллаж, төлбөр, байр, унааны зардлыг 100 хувь төслийн талаас даах, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр 2 төрлийн төслийг Завхан аймагт хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мөн хүүхдийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг төслөөр нийлүүлэх саналыг дэмжлээ.