Томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээний зөвлөмж
Гэрийн нөхцөлд юу хийж болох вэ?
Амаа зайлах - Аяга усанд цайны халбаганы тал давс, сод хийж хоолой зайлах
Утлага хийх - Ханиалгаад байвал төмсийг хальстай нь чанасан, буцалсан усанд эмчилгээний ургамал хийж хамар, хоолойгоо утах
Хамарт халуун жин тавих - Чанасан, халуун өндгөөр хамрын гадна талаас халуун жин тавьж бас болно
Хамар угаах - Сулхан давстай бүлээн усаар хамраа угаах, эмийн санд зарагддаг зориулалтын шүршигчээр угаах
Өдөрт 3-4 литр шингэн зүйл уух. Үүнд цай (лимон, зөгийн балтай цай), жимсний шүүс (цангис, аньс, жүрж жимсний), ус, рашаан зэргийг уух. Ялангуяа вирус шүлтлэг зүйлсээс айдаг учир 1-2 аяга рашаан уух сайн.
Витамин С ихтэй жимс, ногоо болон үрлэн витамин С-г ахиухан хэрэглэх
Дулаан байх - Гэртээ сайн дулаахан байха, 38-42 хэмийн халуун усанд орох (хэт халуун бол зүрхэнд ачаалал өгнө), ноосон оймс өмсөж унтах
Гэрийн эмчилгээ: Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик заавал шаардлагагүй боловч нянгийн үрэвсэл сэдэрч хавсарсан байдаг тул тохиро тунгаар хэрэглэж болно.
Удаан хугацаагаар халуурсан бол эмчийн заавраар ханиадны эм, бэлдмэлийг хэрэглэх
Харин 12 хүртэлх насны хүүхдэд парацетамол өгөхөөс зайлсхийх, учир нь хүндрэл нь синдром Рея гэж аюултай өвчин үүсгэдэг тохиолдол байдаг.
Дараах тохиолдолд эмчид заавал үзүүлээрэй!!!
- Эмчилгээ хийгээд 4 хоногийн дотор бие сайжрахгүй бол
- Өвчний 7 дахь хоногт халуурах, бие сайжирснаа эргээд дордох
- Арьс цонхийх, ам цангах, амьсгаадах, хүчтэй өвдөлт өгөх, идээтэй нус, цэр гарах
- Хүчтэй ханиалгах, гүнзгий амьсгаа авахад ханиалга ихсэх
- Халуун буулгах эм (парацетамол, ибубруфен)-д халуун буухгүй, удаан үйлчлэхгүй бол
- Ухаан балартах, таталт өгөх, амьсгалахад бэрхшээлтэй болох, хүзүүгээр хавагнах
- Ханиад, томууны шинж байхгүй мөртлөө хоолойгоор өвдөх
- Бөөлжилттэй хавсарсан л бол толгой хүчтэй өвдөөгүй байсан ч
- Биеэр тууралт гарч хуруугаар дарахад арилахгүй байгаа бол
- 39 градусаас дээш халуурч эм уугаад 30 минут болоход халуун буурахгүй бол
- Толгой эргэх, арьс цонхийж халуурч байвал
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ