ЗАВХАН АЙМАГТ "СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Джонс хопкинс их сургуулийн Сүрьеэгийн судалгааны төвтэй хамтран "СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дилав хутагт сангийн тэргүүн ЭрдэнэБасан Омбадыков, Johns hopkins их сургуулийн Доктор Кунчок Доржээ нар Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг болон өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр "СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН" төслийн хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.







