Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалаараа спорт клубт хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болно

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн спорт клубт хөнгөлөлтэй үйлчлүүлэх боломжтой болжээ.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмжээ. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж хуульчилсан байна.  

Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн. Гэхдээ хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Одоогоор энэ журам батлагдаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдийн жагсаалт гаргах байх. Түүнээс нь сонгон шалгаруулалт явуулж тодорхой хэсгийг нь сонгоод, тухайн клубүүдэд тэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн журам гарах ёстой. Түүний дараа иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. 

Хуулийн энэхүү өөрчлөлт нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх боловч холбогдох журмыг баталсны дараа бодит ажил болох юм байна.

Бидэнтэй хамтран ажиллах

Холбоо барих