Тонзилмон спрей
Бэлдмэлд агуулагдах ургамлуудын бодисууд нь үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэн өвдөлт намдаах үйлдэлтэй
Хэсэг газрын дархлааг сэргээх, нянгийн эсрэг үйлдэлтэйн дээр макрофагын фагоцитозыг идэвхижүүлнэ
Фармакокинетик: Тонзилмон нь үрэвсэл намдаах, хэсэг газрын улайлтыг багасгах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх үйлдэл тус тус үзүүлнэ. Хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээх, бактерийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ макрофагийн фагоцитозыг идэвхжүүлнэ. Одой далан түрүүнд зонхилон агуулагдах нийлбэр кумарин ба аргаах бодис нь хэт исэлдэлтийг бууруулж циклооксигеназыг хориглох ба эд эсийн мембраныг бэхжүүлэн үрэвслийн шингэн нэвчин гарахыг багасган үрэвслийн эсрэг нөлөөлнө.