Манай эмнэлэг нь 1997 онд “ӨРНӨ ДОРНЫН ЗАСАЛ” нэртэйгээр байгуулагдаж өдгөө 20 жилийн босгон дээр ирээд байна. 2002 онд Төрөлжсөн Нарийн Мэргэжлийн “БАЯНГОЛ ЭМНЭЛЭГ” болон өргөжиж “Стационари – Амбулатори – Параклиник” гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2015 оны 11 сард “ЮНИМЕД ИНТЕРНЕЙШНЛ ЭМНЭЛЭГ” болж нэрээ өөрчлөн, мэргэжлийн өндөр түвшинд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол улсын төдийгүй гадаадын иргэдэд хүргэж эх хүүхэд эмэгтэйчүүдийн шилдэг төв болохоор зорилт тавин ажиллаж байна.