Уяман

Уяман нь Mycobacterium leprae болон Mycobacterium lepromatosis хэмээх нянгуудаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эдгэсэн ч гэсэн гадаад төрхийг өөрчилж, арьсыг нь загасны хайрс мэт хатуу болгодог учир эрт цагаас энэхүү өвчнөөр өвдсөн хүмүүс гадуурхагдаж иржээ. Халдварт өвчин боловч үүсгэгч нянгийн халдварлах чадвар сул. Өдгөө жилд 250 мянган хүн уяман өвчний халдвар авдаг. Гэхдээ орчин үеийн анагаах ухааны ололтын үр дүнд халдвар авсан ч эрт эмчлүүлбэл амархан эдгэж, ул мөр бараг үлдээдэггүй, мөн хүнд халдаахгүй байх боломжтой.

Бактерт өвчин