Тэмбүү
Тэмбүү, Сифилис, LUIS Тэмбүү нь зонхилон бэлгийн замаар дамждаг, цайвар спирохетээр үүсдэг архаг явцтай халдварт евчин. Шалтгаан судлал Өвчин үүсгэгч цайвар трепонемыг 1905 оны 3-р сарын 3-нд Ф.Шаудин, Э.Гофман нар нээжээ. Үүсгэгч Цайвар трепонем нь (Spirochaeta pallidum) нарийхан ороомог хэлбэрийн, 0.25 мкм өргөнтэй , 6-20 мкм урттай, нарийн төгсгөлтэй, дунджаар 8-14 цагирагтай, ороомгийн цагираг нь 1-1.5 мкм гүнтэй, маш нарийхан шилбүүртэй. Цайвар трепонем нь тэнхлэгээрээ эргэлдэх, давших, ухрах, савлах, үелзэх долгион зэрэг хэд хэдэн хөдөлгөөн хийдэг. Олонтой тохиолддог сапрофит спирохет (Sp. Refringes-ээс гадна бэлэг эрхтэн, Sp. dentium-амны хөндий, Sp. pseudopallida-өмөнгийн шарханд) нь цайвар трепонемаас бүдүүн, ороомог нь жигд бус сунасан, төгсгөл нь мухар, хөдөлгөөн нь замбараагүй, Романовский- Гимзийн аргаар амархан будагдаж цэнхэр өнгөтэй болдгоороо ялгагдана. Тэмбүүгийн халдвар судлал Цайвар трепонем нь гэмтсэн арьс салстаар нэвтэрч бие махбодид орно. Халдвар голчлон бэлгийн замаар дамжина. Ахуйн замаар нийтийн сав суулга, янжуур, соруул зэрэг халдварлах нь маш ховор. Хэрвээ амны хөндийдөө тэмбүүгийн зулгарсан тууралттай бол бусдад бэлгийн бус замаар тэмбүү халдааж болно. Ил тэмбүүтэй хүн трепонем бүхий ялгадсаа ариун цэврийн хэрэглэлд наалдуулсан байвал халдварлаж болно. Учир нь трепонем чийглэг орчинд амьдрах чадвараа нилээд хугацаанд хадгалж байдаг. Эх баригч, мэс засалч, эмэгтэйчүүдийн болон шүдний эмч, цайвар трепонем судалдаг лаборант, задлан шинжилгээний эмч зэрэг эмнэлгийн эмч ажилчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байх үедээ халдварт өртөж болно. Тэмбүүтэй хүний цус сэлбэснээс халдана. Гэвч ийм байдлаар халдах нь ховор боловч тохиолддог. Амны хендийдөө тууралттай төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд хөхөө хөхүүлсэн тохиолдолд халдаж болно. Мөн тэмбүүтэй эх эхсээрээ дамжуулан урагт халдаадаг. Эмгэг жам Т. pallidum гэмтсэн салст ба арьсаар нэвтрэн орж, түргэн олширч, тунгалаг ба цусаар бүх биеэр тархана. Үүсгэгч бүх эрхтэн, түүний дотор төв мэдрэлийн тогтолцоог хүртэл хамарч гэмтээж болно. Халдварлуулах тун нь өвчтөн бүрт харилцан адилгүй ба ихээхэн хэлбэлзэлтэй байдаг цайвар спирохет 30-33 цаг тутамд хуваагдана. Эмнэлзүйн илрэл нь нэг грам эдэд 107 орчим тоонд хүрч байж гардаг. Иймд нууц үе нь халдварласан тунгаас шууд хамааралтай байна. Тэмбүү өвчин нь нууц үе, нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар үеийг дамжин явагддаг. Дунджаар нууц үе нь 3 долоо хоног ба 3-90 хоногоор хэлбэлзэж болно. Нэгдүгээр буюу анхдагч үе гэдэг нь анхдагч гэмтэл буюу халдвар орсон хэсэгт шанкр (хатуу яр) гарснаар эхэлнэ. Олон хатуу яр ялангуяа ДОХ-ын халдвартай хүнд гарч болно. Энэ хатуу ярнаас ялангуяа эхэн үед нь цайвар спирохет хялбар илэрдэг. Шанкр, голдуу 2-8 долоо хоногт өөрөө арилах боловч, дархлал дутагдалтай хүмүүст жишээлбэл ДОХ-ын халдвартай хүмүүст үүнээс удаан байх нь бий. Хоёрдугаар үе нь хавьтлаас хойш 10-12 (дунджаар 9) долоо хоногийн дараа ажиглагдана. Энэ нь маш олон тооны үүсгэгч биед бий болж ялангуяа цусанд, эрхтнүүдэд тархан түгсэн байдал юм. Энэ үед дархлааны хариу урвал дээд цэгтээ хүрдэг. Хоёрдахь үеийн дараа далд үед орох ба, энэ үед ийлдэс судлалын шинжилгээгээр л оношлоно. Далд тэмбүү хавьтал авснаас хойш 4 жил хүртэл хугацаанд дахих тул эрт үеийн далд тэмбүү (дахих эгзэгтэй) ба хожуу үеийн далд тэмбүү (дахих эгзэг багатай) гэж хуваана. Өвчлөгсөдийн 75% нь эхний жилдээ дахих ба, эсийн дархлааг хямруулах уршигтай. Хожуу тэмбүү гэж эмнэлзүйн хувьд илэрсэн хийгээд илрээгүй гуравдугаар үеийн тэмбүүг нэрлэдэг ба эмчилгээ хийгээгүй хүмүүст илэрнэ. Ихэнх гэмтэл нь аорт ба төв мэдрэлийн тогтолцооны артерийг хамарна. Энэхүү гэмтэл нь тэмбүүгийн товруу ба зангилаанаас бүрдэнэ. Арьс салст, элэг, яс ба дэлүүд голчлон зангилаа (гумма) үүсдэг. Тэмбүүгийн ангилал Орчин үед уг өвчний үе шатыг нарийн тусгасан дорхи ангилалыг өргөн хэрэглэх болсон. Үүнд : 1. Нэгдүгээр үеийн цус урвалжаагүй тэмбүү (Syphilis I seronegativa)
2. Нэгдүгээр үеийн цус урвалжсан тэмбүү (Syphilis I seropositiva) 3. Нэгдүгээр үеийн далд тэмбүү (Syphilis I latents) 4. Хоёрдугаар үеийн шинэ тэмбүү (Syphilis II recens) 5. Хоёрдугаар үеийн далд тэмбүү (Syphilis II latents) 6. Хоёрдугаар үеийн дахисан тэмбүү (Syphilis II recidiva) 7. Гуравдугаар үеийн идэвхтэй тэмбүү (Syphilis III activa) 8. Гуравдугаар үеийн далд тэмб.үү (Syphilis III latents) 9. Эрт илэрсэн далд тэмбүү (Syphilis latents seropositiva praecox) 10. Хожуу илэрсэн далд тэмбүү (Syphilis latents seronegativa praecox) 11. Эрт илэрсэн терелхийн тэмбүү (Syphilis congenita praecox) 12. Төрөлхийн далд тэмбүү (Syphilis congenita latents) 13. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү (Syphilis congenita tarda) 14. Эрт илэрсйн мэдрэлийн тэмбүү (Neurosyphilis praecox) 15. Хожуу илэрсэн мэдрэлийн тэмбүү (Neurosyphilis tarda) 16. Нугасны хатингар (tabes dorsalis) 17. Давших саа (paralysis progressiva) 18. Дотор эрхтний тэмбүү (Syphilis visceralis)
8
Нэгдүгээр үеийн тэмбүү Syphilis primaria Нэгдүгээр үеийн тэмбүүгийн гол шинж нь хатуу яр, ойролцоох тунгалгийн зангйлааны үрэвсэл , имдаа тунгалгийн зангилаа хатуу ярын хоорондох тунгалгийн судасны үрэвсэл юм. Хатуу яр нь өвчний нууц үеийн төгсгөлд халдвар орсон арьс салстанд хатуу яр гарна. Хатуу яр ихэвчлэн бэлэг эрхтний арьс салстан дээр, ховор тохиолдолд гуя, умдаг, хөвчинд гардаг. Хатуу ярын эмнэл зүйн шинж нь тодорхой байдаг. Хатуу яр нь махан улаан буюу ялзарсан өөх мэт өнгөтэй, зах нь товгор, ёроол нь хонхор ихэвчлэн ганц дугуй буюу зууван дийз хэлбэр бүхий, тод хязгаартай, чигчий хурууны хумсны толионы чинээн, зарим нь түүнээс том хэмжээтэй шалбархай байна. Хатуу ярнаас шүүс ялгарч гялалзаж лакадсан мэт харагдана. Суурийн нэвчдэс нь цус байдаг учир хатуу яр гэж нэрлэх болжээ. Шархалсан хатуу ярын хүрээ улам их төвийсөн, ёроол нь хонхойсон байдаг. Шархалсан хатуу яр эдгэхдээ сорви үлдээх ба харин шалбархайт хатуу яр сорвигүй эдгэнэ. Олон хатуу яр гарах ньховор. Хатуу яр нь ялимгүй хөндүүрлэх ба зарим нь ямарч эмзэглэлгүй байдаг. Шүүрлээс авч наалдац бэлтгэн харахад цайвар трепонем олдоно.
Ер бусын хатуу яр: багалзуурын хатуу яр, хатуу яран гөгий, хатуу хаван зэрэг нь харьцангуй ховор боловч тохиолдож болно. Хатуу яран гөгий : Ердийн эмнэлзүйгээр явагдаж болох авч ихэнхдээ ер бусын хэлбэрээр явагдана. Энэ хэлбэрийн хатуу яр нь ихэвчлэн эмнэлгийн ажилчдад (лаборант, эмэгтэйчүүд, шүд, задлан шинжилгээний эмч нарт) тохиолдоно. Хатуу яран гөгийн үед стрептоккоор үүссэн гөгий мэт хурууны үзүүрийн үе нь цүндийж хавагнан, маш их өвчтэй болно. Харин хатуу нэвчдэстэй болж хурц үрэвслийн улайралт байдаггүйгээрээ бусад гөгийгөөс ялгагдана. Мөн ойролцоох тунгалгийн зангилаа томорч үрэвсэнэ.
Хатуу хаван : тунгалгийн судсаар баялаг бэлгийн их уруул, хушга, шамран зэрэг газар гарна. Энэ хэсэгт хаван бий болно. Тэр хаван нь хатуурч, чимхэх, дарахад хонхойдоггүй онцлогтой. Энэхүү хатуу хаванг зөв оношлоход ойролцоох тунгалгийн зангилааны үрэвсэл, хавьтсан хүнийх нь серологийн урвал эерэг гардаг нь тусална.
Багалзуурын хатуу яр: Энэ үед өрөөсөн талын гүйлсэн булчирхай томорч хатуурсан байх ба даэр нь зулгархай болон шарх байдаггүй онцлогтой. Гүйлсэн булчирхайн хатуу яр нь шарх, ангина, явсарсан гэсэн 3 хэлбэрээр явагдаж болдог. Шархны үед гүйлсэн булчирхай хатуурч томрохын зэрэгцээ дээр нь махан улаан өнгөтэй, тэгшхэн ирмэгтэй, эргэн тойрны салст улайсан шарх гарна. йгины үед өрөөсөн гүйлсэн булчирхай томорч хатууран зэсэн улаан өнгөтэй, цустай, өвдөлтгүй зулгархай шрхгүй байна. Багалзуурын хатуу яр гүйлсэн булчирхайн бусад үрэвслээс нэг тал нь өвчилдэг, хурц рэвсэл, хөндүүр байдаггүйгээрээ ялгагдана. Өвчтөн халуурдаггүй, мөн улайралт нь тод хязгаартай айна. Гүйлсэн булчирхайн гадаргуугаас наалдац авч шинжлэхэд цайвар трепонем олноороо олдоно. Энэ үед хүзүү , эрүүний тунгалгийн зангилаа томорч, хөдөлгөөнтэй, хөндүүргүй байна. Цаашдаа эрологийн урвал эерэг болно. Хатуу яр шархлаат баланопостит, фимоз, парафимоз, үхжил, фагеденизм зэргээр хүндэрч болно. Ойролцоох тунгалгийн зангилааны үрэвсэл нь нэгдүгээр үеийн тэмбүүгийн 2-дахь гол шинж м. Энэ нь хатуу яр гарснаас хойш 7-10 хоногийн дараа бий болно. Хатуу ярын ойролцоох тунгалгийн шгилаа вандуй, хушны самар шиг бүр түүнээс ч томорч хатуу цул, хөндүүргүй, орчны эдтэй зрьцалдаагүй, хөдөлгөөнтэй байхын зэрэгцээ түүний дээрх арьсны өнгө хувираагүй байдаг. Тунгалгийн шгилааны үрэвсэл маш удаан шимэгддэг. Тунгалгийн судасны үрэвсэл нэгдүгээр үеийн тэмбүүгийн 3 дахь шинж нь юм. Энэ үед хатуу яр, тунгалгийн зангилааны хооронд цул, эмзэглэлгүй холбоос тэмтрэгдэх ба орчмын арьс, салст улайлтгүй 1Йна. Ихэвчлэн эрэгтэй хүний бэлэг эрхтний нуруун дээр гардаг.
'2 үеийн тэмбүү Syphilis secundaria
- Numbered list item
Тэмбүүгийн II үень халдвар орсноос хойш ойролцоогоор 2-3 сарын дараа буюу хатуу яр гарснаас йш 6-7 долоо хоногийн дараа арьс, салстаар түгээмэл тууралт гарснаар эхлэх ба хэрэв эмчлүүлэхгүй л 3-5 жил үргэлжилнэ. Зарим хүнд түүнээс ч удаан үргэлжилж болно. Тэмбүүгийн II үед арьс салстаар тууралт гарахын зэрэгцээ үе мөч, дотор эрхтэн, мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцоо, мэдрэхүйн эрхтэн гэмтэнэ. Зарим өвчтөнд 5-7 хоног толгой өвдөх, 37.2-38° халуурах, шөнийн цагт үе мөчөөр янгинаж өвдөх, бие эвгүй оргих, хоолонд дургүй болох зэрэг зовиур илэрдэг. Тэмбүүгийн II үед арьс салстан дээр толбо, гүвдрүү, усан болон идээт цэврүү гарч арьс цайх, үс ах зэрэг өөрчлөлтүүд илэрнэ. II үеийн тэмбүүгийн үедтууралтын зэрэгцээ 75-80%-д хатууярын үлдэгдэл, түүний ул мөр, мөн тунгалгийн зангилааны хатуурал зэрэг шинжүүд хадгалагдаж байна. Тархмал тууралт байвч хатуу ярын үлдэгдэл харагдахгүй байвал шээсний суваг, умайн хүзүүний суваг, шулуун гэдсэнд хатуу ярын үлдэгдэл байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Хэрэв эмчлүүлэхгүй байвал 2-2.5 сарын дараа тууралт нь аажим алга болж далд үедээ шилжинэ, Серологийн урвал эерэг байна. Тунгалгийн зангилааны түгээмэл үрэвсэл, хатуу ярны ул мөр (сорви) үлдэнэ. II үеийн дахисан тэмбүүгийн тууралт нь цөөхөн, харьцангуй том, зарим нь харалдаа бусаар байрлана. II үеийн шинэ тэмбүүний тууралтаас ялгаатай нь биеийн арын арьсаар гарах ба мөн байнга хөлсөөр цочирдож байдаг. Суга, эмэгтэйчүүдийн хөхний нугалаас, цавины нугалаа, егзөгний завсар, шулуун гэдэсний амсар, шамран зэрэг хэсэгт гарна. Шүдний хорхойтой, архи тамхи их хэрэглэдэг, халуун цай, хоол идэж уудаг хүний амны хөндийд тууралт ихэвчлэн гарна. II үеийн дахисан тэмбүүгийн тууралт бөөгнөрөх хандлагатайгаас гадна тал cap (тах), дугуй хээ угалз зэрэг дүрс үүсгэх хандлагатай байдаг. Тунгалгийн зангилааны үрэвсэл сул, серологийн урвал (98%) нь эерэг байдаг. 2-3 сарын дараа биеийн эсэргүүцэл сайжирч цайвар трепонемын хоруу чанар буурснаас тууралт өөрөө алга болж дахин гарна. Халдвар удах тусам тууралт улам цөөрч томорч бөөгнөрөх хандлагатай болно. Зарим дахилтын үед ганц гүвдрүү ч гарч болдог. II үеийн тэмбүүгийн бүх тууралт дараах ерөнхий шинжүүдтэй байдаг. Үүнд:
II үеийн тэмбүүгийн бүх илрэл нь аядуу. Тэд эдийг гэмтээдэггүй, сорви үлдээдэггүй. Шархлах нь ховор, 2-3 сарын дараа өөрөө алга болж биеийн ерөнхий байдалд өөрчлөлт илрэхгүй.
Өвчтөнд ямар нэгэн зовиургүй байдаг. Толгойн хуйх, нугалаасаар гарсан тууралт хааяа загатнаж
болно
Тууралт нь хурц үрэвсэлгүй, зэсэн улаан, тосон бор туяатай цаашдаа цайвар
болно.
Ихэнхдээ дугуй, эрүүл арьснаас эрс зааглагдсан, зах руугаа тэлдэггүй, тус тусдаа саланги тууралт
байна.
Тэмбүүгийн эсрэг эмчилгээнд түргэн арилна. Тууралт нь их халдвартай Серологийн урвал эерэгбайна.
2-р үеийн тэмбүүгийн үед илрэх тууралтуудыг авч үзье. Үүнд : 1. Тэмбүүгийн толбон тууралт. II үеийн шинэ тэмбүүгийн үед эхлэн толбо гарна. Толбо ягаан байснаа цаашдаа цайвар ягаан болж тод бус хүрээтэй, дугуй хэлбэртэй 1 см голчтой, хоорондоо нийлдэггүй, гөлгөр гадаргуутай, хязгаарлуугаатэлдэггүй, төвийдэггүй онцлогтой. Толбоаажим, хоногт 10-12 ширхэгээр7-10хоногтбүрэн гүйцэд гардаг учир янз бүрийн өнгөтэй байдаг. Ягаан толбыг дарахад цайрч, авахад тодорно. Удсан ягаан толбыг дарахад шаравтар туяа илэрнэ. Энэ нь улаан бөөмийн задралаар арьсанд гемосидерин хуралдсантай холбоотой. Удсан ягаан толбо нь хар-бор өнгөтэй болж болно. Толбо ихэвчлэн их бие мөчөөр гарна. Гарын сарвуу, хөлийн өлмий, нүүрийн арьсаар бараг гардаггүй , зовиургүй байдаг бөгөөд 3-4 долоо хоноод аяндаа арилна. 2. Гүвдрүүн тэмбүүнцэр. II үеийн тэмбүүгийн толботой адил ихээр гарна. Гэвч толбо нь II үеийн шинэ тэмбүүгийн гол тууралт бол гүвдрүү нь II үеийн дахисан тэмбүүгийн гол тууралт юм. Тэмбүүгийн гүвдрүүг дотор нь том (лентикулярный), жижиг (милиарный) гэж хуваана. Том гүвдрүүн тэмбүүнцэр нь тэмбүүгийн гүвдруүн дотроос хамгийн элбэг тохиолддог бөгөөд уян хатан, дугуй, тод хүрээтэй, хагас бөмбөлөг хэлбэртэй, бамбайн чинээгээс вандуйн чинээн (0.3-0.5 см) хэмжээтэй байна.Тэдгээр нь нүүх тэлэх хандлагагүй, хоорондоо нийлдэггүй онцлогтой. Гүвдрүүний өнгө эхлээд ягаан дараа нь зэсэн улаан буюу улаан хөх өнгөтэй болно. II үеийн шинэ тэмбүүгийн гүвдрүү харалдаа байрлалтай их бие, мөчөөр замбараагүй тархан гарах ба нүүр хуйх, алга, улаар ч гардаг. Гүвдрүүн тэмбүүнцэр нь эмнэлзүйн хэд хэдэн хэлбэртэй байдаг. Хажирсан гүвдрүүн тэмбүүнцэр нүүр, ялангуяа дух, хуйхны ирмэг, хамар уруул, хамар хацар, эрүү уруулын завсар , хуйхаар гарна. Гүвдрүү шаравтар буюу бор шарга хайрсаар хучигдана. Хайрст үлд хэлбэрийн гүвдрүү нь дээгүүрээ цагаан хайрсаар хучигдаж хайрст үлдтэй адилхан болно. Гэвч хайрсыг нь хусахад хайрст үлдийн гурвал шинж (лааны зоргодос, төгсгөлийн хальс, цэгэн цус шүүрэлт) илэрдэггүй байна. Мөн гүвдрүүний хязгаар нь зэсэн улаан өнгөтэй, хайрсгүй, тууралт зах руугаа тэлдэггүй, хөрзөн үүсгэдэггүйгээрээ хайрст үлднээс ялгарна. Алга улны гүвдрүүн тэмбүүнцэр нь өөрийн хэлбэртэй байдаг. Энэ нь эхлээд арьсны түвшнөөс төвийхгүй, тод хүрээтэй, улаан хөх буюу шаравтар өнгөтэй цул нэвчдэст суурь бүхий толбо байдаг. Цаашдаа тууралтын гадаргуун дээр цул, амар хуурдаггүй хайрс тогтоно. Тууралтын хязгаар нь хайрсгүй байна. Хэсэг хугацааны дараа хайрс нь төвөөсөө хевсийн гуужиж эхлэн Биеттын заханцарыг бий болгоно. Ул, алганы гүвдрүү нь II үеийн шинэ ба дахисан хэлбэрийн алинд ч, мөн өвчин эхлээд олон жил болсны хойно ч гарна. Өвчин удах тусам алга улны гүвдрүүний харалдаалсан байрлал нь улам алдагдаж бөөгнөрч цагираг дугуй, хээ угалз мэт хэлбэртэй болж том товхонцор зузаан хайрстай болж эвэршинэ. Энэ бол II үеийн дахисан тэмбүүгийн онцлог шинж гэж үздэг. Нойтон гүвдрүүн тэмбүүнцэр нь биеийн үргэлж хөлөрч нойтон байдаг, үрэгдэж байдаг хэсгүүдэд (бэлэгэрхтэн, хошногоны орчим, цавь, өгзөгний завсар, суга, хөлний хурууны салаа, эмэгтэйчүүдийн хөхний нугалаа) гарах ба гүвдрүү нурж, арьсны өнгөн хөрс хуурч зөв дугуй зулгархай үүснэ. Ийнхүү зуггарсан гүвдрүүний шүүсэнд цайвар трепонем маш олноороо оршино. Нойтон гүвдрүүнд хоёрдогч халдвар орсноос шархалж болно. Гүвдрүү нь эрс зааглагдсан байх ба ялимгүй загатнаж хорсдог. Бэлгийн их уруул, хошногоны орчим, өгзөгний завсар, цавины нугалаас, суга, хөлний хурууны салаа, хуйсний орчим, хушга, цавь, эр бэлэг эрхтний уг зэрэг газар нойтон гүвдрүү цочрооны улмаас ургацтай болж гадаргуу нь барзайн тэгш бус болох ба үүнийг өргөн суурьт ургац гэнэ. Түүний дээр зунгаарсан шүүсэн дотор нь цайвар трепонем их хэмжээгээр агуулагдана. 3. Усан цэврүүн тэмбүүнцэр: Герпес маягийн тэмбүүнцэр, маш ховор тохиолддог. Герпес хэлбэрийн тэмбүүнцэрийн үед арьсанд шкигхэн цэврүү гараад түргэн хагарч тав болдог. Цэврүүнүүд нь бөөгнөрч чигчий хурууны толионы •мнээн хавтгай үүсгэдэг байна. Ийм голомт нь эрүүл арьснаас эрс зааглагдаж, цул уян хатан байх ба гүүний өнгө нь, бөөгнөрсөн цэврүүнцэр нь II үеийн тэмбүүгийнхтэй адилхан байдаг. Эдгэхэд нь хүрэн юсөө, жижиг сорви үлдэж тэр нь удалгүй алга болно. I. Идээт цэврүүн тэмбүүнцэр: Энэ нь II үеийн тэмбүүгийн ховор хэлбэр. Мөн II үеийн тэмбүүгийн хүнд хэлбэрийн илрэл ч гэж одэг. Идээт цэврүү гарч байх үед өвчтөн халуурч биеийн ерөнхий байдал нь өерчлөгдөнө. Гэвч зарим ;удлаачид энэ хэлбэр II үеийн хүнд хэлбэр бус харин бие нь суларсан туранхай эцэнхий, архаг архичин, ;үрьөэтэй, хар тамхичин, витамин дутсан хүнд гардаг гэж үздэг. Идээт тэмбүүнцэрийг эмнэлзүйн ;увьд нь батга, түүхий хэлбэрийн, идээт шарх, зузаан тавтай гэж хуваана. Идээт тэмбүүнцэрийн батган, |эцгэн, түүхий хэлбэр нь гол төлөв II үеийн шинэ тэмбүүгийн үед харин шарх, зузаан тав нь ихэвчлэн II еийн дахисан тэмбүүгийн үед илэрдэг. Батга хэлбэрийн үед ихэвчлэн дух, хүзүү, нуруу, цээж, мөрөнд 0.2 см шовгор идээ цэврүү бий болно. 1дээ нь түргэн хатаж бор шарга тав тогтоож, унахад нь орон дээр нь хонхорхой жижиг несөе бүхий орви үлдэнэ. Идээт тэмбүүнцэр нь эрүүл арьснаас эрс зааглагддаг. Батган хэлбэрийн тэмбүүнцэр нь үеийн тэмбүүгийн бусад шинжүүдтэй хамт илэрдэг. Батган тэмбүүнцэрийг ердийн батга, харшлын зангилаат васкулит, үхжилт гүвдрүүн сүрьеэ, иод буюу ромын батганаас ялгана. Ердийн буюу идэрчүүдийн батга нь хурц үрэвсэлтэй, хурц улаан өнгөтэй, өндүүрхэн, архаг явцтай ойр ойрхон дахидаг. Үхжилт гүвдрүүн сүрьеэ, харшлын зангилаат васкулит ь ихэвчлэн мөрний араар, удаан явцтай, тууралт балархай удаан хөгждөг гүвдрүүний голд нь жижиг хжил бий болж тамга мэт сорви үлдээдэг. Ийм сорви тэмбүүнд хэзээ ч байдаггүй. Иод, бромын батганы дээт цэврүү нь харьцангуй том, хурц үрэвсэл, ирмэг хүрээтэй, нягт хатуу нэвчдэсгүй, иод, бром эрэглэхгүй болохоор түргэн алга болно. Өгүүллээс нь лавлахад энэ тууралт нь иод, бром эрэглэсэнтэй холбоотой байдаг. Цэцгэн хэлбэрийн тэмбүүнцэр нь жижигхэн тал бөмбөлөг хэлбэртэй, вандуйн чинээн хэмжээтэй эргэн зйрондоо улаан зэсэн өнгөтэй нэвчдэст хүрээтэй, голдоо хүйс мэт хонхорхойтой байна. 5-7 хоногийн эраа цэврүү нь хатаж, хатуу улаан зэсэн өнгийн суурин дээр бор нөсөөн толбо буюу цөөн бус тохиолдолд зрви үлдээнэ. Цэцгэн тэмбүүнцэр нь янз бүрийн тоогоор, ихэвчлэн 15-20 ширхэг гарах ба зонхилон өчний дотор тал, их бие, нүүрээр гардаг. Цэцгэн тэмбүүнцэрийг бодоо (цагаан цэцэг), салхин цэцгээс ялгана. Цэцгүүд нь хурц явцтай, өндөр злуурч өвчтөний биеийн ерөнхий байдал хүндэрч идээт цэврүүний ёроол нэвчдэсгүй, тууралт нь эхлээд гаpaap эхлэн гарч тэмбүүгийн серологийн урвал сөрөг байдгаараа цэцгэн тэмбүүнцрээс ялгагдана. /үхий хэлбэрийн тэмбүүнцэр эхлээд нүүрэн дээр гарах ба цаашид гарын ар, цээж, ар нуруугаар тархаж, фаан улаан өнгөтэй, 1 см түүнээс том гүвдрүү гарна. Хэд хоногийн дараа гүвдрүүн дээр нимгэн идээт’ трүү гарч түргэн хатаж.зузаан олон давхар, бор шарга тавтай, улаан хүрэн нэвчдэст хүрээтэй байна. звыг нь хүчээр хуулахад дотроос нь гүн улаан цус шүүрэмтгий шарх гарч ирнэ. Их тос буюу хөлс ‘рэг цочрооны улмаас тав нь унаж шархны гадаргуу нь бөөрөлзгөнө жимс мэт улаан ургацтай, барзгар >лсон байна. Үүнийг фрамбези хэлбэрийн тэмбүүнцэр гэнэ. Хэрэв зориудын эмчилгээ хийхгүй байвал үхий хэлбэрийн тэмбүүнцэр хэдэн сараар ч үргэлжилдэг. Түүхий хэлбэрийн тэмбүүнцэрийг дотор нь !гөц, гүн гэж хуваадаг. Өнгөц тэмбүүнцэр нь хөнгехөн ямар нэг ул мөр үлдээлгүй арилна. Энэ нь 2-р !ийн шинэ тэмбүүгийн толбо, гүвдрүүтэй хамтран гарна. Гүн хэлбэр нь II үеийн дахисан тэмбүүгийн Я гарах ба уул өвчний хүнд явцтайг илэрхийлж гүн шарх, сорви үүсгэж заримдаа тэлэх хандлагатай |йдаг. Эдийн түүхий нь тэмбүүгийнхээс цочмог эхэлдэг ба түргэн тархдаг. Эхлээд нэвчдэсгүй идээт гүвдрүү рдаг, алта^ шар буюу бохир бор тавтай, түүнийг нь хуулахад толигор, нойтон, хурц ягаан зулгархай рч ирэх ба голомтууд нь хоорондоо нийлсэний улмаас ирмэг нь тэгш бус байна. Ихэвчлэн хүүхэд өвчилдөг. Шарх хэлбэрийн тэмбүүнцэр идээт цэврүүн тэмбүүнцэрийн хүнд хортой хэлбэр бөгөөд евчний эхнийб-6 сарын дотор гардаг . Шархан тэмбүүнцэр нь хажууруугаа ба гүнрүүгээ үхэждэг онцлогтой. Эхлээд хязгаарлагдмал гүн улаан нэвчдэс, дараа нь төвд нь идээт цэврүү улмаар хатуу суурьтай тавтай болно. Тав нь бор саарал буюу бараг хар өнгөтэй байх ба эргэн тойрон зэсэн улаан нэвчдэсэн хүрээтэй байна. Шарх нь улам томорч хязгаарлуугаа тэлж 5-тын мөнгө түүнээс том хэмжээтэй болдог. Тавыг нь хуулахад шарх үүсэх ба тэр нь салбагар ирмэгтэй толигор ёроолтой байна. Ёроол нь бор шар үхжлийн эд, идээгээр бүрхэгдсэн байна. Шарх нь цул, эрүүл арьснаас тод заагтай улаан хүрэн өнгөтэй нэвчдэс бүхий хүрээтэй байдаг. Шарх эдгэхэд хүрэн нөсеө бүхий сорви үлдэнэ. Нэгэн зэрэг 6-10 тууралт гардаг. Архи их уудаг, тамхи их татдаг, бие сул, туранхай эцэнхий, биеийн эсэргүүцэл сул хүнд шархан тэмбүүнцэр нүүрэн дээр ихэвчлэн гарах ба тэр ч байтугай тэмбүүг оношлох стандарт урвал ч сөрөг гарч болно. Энэ үед өвөрмөц урвалуудыг тавьж оношийг батална. Тэмбүүгийн зузаан тав нь хүнд шархан тэмбүүнцэрийн нэгэн хэлбэр бөгөөд шарх нь гүн ба хязгаарлуугаа тэлэх хандлагатай. Үүний улмаас бор хүрэн буюу хар бор өнгийн зузаан, товгор, олон давхар, 2-5 см голчтой, хясаа хэлбэртэй тав бий болно. Тавыг нь хуулахад гүн, хөндүүрхэн, нэвчдэстэй, эсгэгдсэн мэт ирмэгтэй, бохир цусархаг ялгадастай шарх гарч ирнэ. Тавыг төвийн, хязгаарын тав, нэвчдэстэй тав гэж 3 хэсэгт хувааж болдог байна. Шархыг эдгэхэд гүн бор нөсөөтэй сорви үлдэнэ. Тэмбүүгийн тав нь тэмбүүгийн 2-3 дахь жилд гарна. Ихзвчлэн ганц нэгээрээ хүний их бие, мечний арын хэсэгт гарч ихэвчлэн тэмбүүгийн бусад тууралттай давхар гарсан байна. Тэмбүүгийн тавны шингэн, шархны ёроолд цайвар трепонем харьцангуй цөөхөн. Сонгомол урвал сөрөг байж болох ба харин РИТ РИФ, ТРНА эерэг гарна. Сүүлийн жилүүдэд тэмбүүгийн хортой хэлбэр болох тэмбүүгийн тав, шарх маш ховор тохиолдох болжээ. 5. Цагаан буюу бор тэмбүүнцэр. Нөсөөт / пигментийн/ тэмбүүнцэрийг анх 1854 онд Hardy бичиж дараа нь Neisser (1883) тэмбүүгийн цагаан толбо (лейкодерма) гэж нэрлэжээ. Тэмбүүгийн цагаан толбо өвчний 4-6 сард голлон илрэх ба эхний жилийн сүүлийн хагаст ховор гардаг. Тэмбүүгийн цагаан толбо II үеийн дахисан тэмбүүгийн үед ихэвчлэн эмэгтэйчүүдэд тэмбүүгийн үс уналт зэрэг бусад шинжүүдтэй нэгэн зэрэг хүзүүний урд, ард, хажуугаар, суганы урд хэсэг, өвчүүний дээд хэсэг, ар нуруу, хэвлий, мөч, ууцаар гарна. Цагаан толбо бор нөсөөтэй арьсан дээр дугуй буюу зуувин хэлбэртэй , 1-1,5 см голчтой байдаг. Толбоны too аажим олширч өнгө нь улам тодрох ба хажуугийн гэрэлд илүү сайн ялгарч харагдана. Заримдаа хоорондоо хүрэн нөсөөгөөр тусгаарлагдсан байна. Тэмбүүгийн цагаан толбыг тойрсон бор нөсөөний харьцаагаар толбон, торлог, гантиган гэж 3 хэлбэрт хуваана. Толбон хэлбэрийн үед цагаан толбоны хоорондох бор нөсөө нь өргөн байна. Торон хэлбэрийн үед бор нөсөө нь нарийхан торон нэхмэл мэтхарагдана. Гантиган хэлбэрийн үед цагаан, борнөсөөхоёрын өнгө ньбүдэгбайдагучирхиртэйарьс шиг цоохортон харагдана. Тэмбүүгийн цагаан толбо харьцангуй удаан 6-12 cap, тэр ч байтугай сайн эмчилгээ хийлгэсэн үед ч 2-4 жил үргэлжилнэ. 6. Тэмбүүгийн үс уналт. Энэ нь ихэвчлэн II үеийн дахисан тэмбүүгийн үед гарах ба II үеийн шинэ тэмбүү.гийн үед мөн гарч болдог. Энэ нь эмэгтэйчүүдэд илүү ажиглагддаг. Голчлон шанаа, дагз, оройн хэсгийн үсэнд элбэг тохиолдох ба өвчин даамжирсан үед эрүү, хөмсөг.суга, зовхины үсэнд илэрнэ. Тэмбүүгийн үс уналтыг жижиг голомтот, тархмал, холимог гэсэн 3 хэлбэрт хуваана. Жижиг голомтот үед үсний уналт ньзоосон мөнгөний хэмжээний , зөвба зөв бусхэлбэртэй, хсюрондоонийлэх хандлагагүй, арьсны ямар нэг үрэвсэлгүй, зовиургүй байдаг. Голомтны бүх үс унадаггүй. Өтенд идүүлсэн арьс мэт тарлантаж унана. Голомтлон унасан үс дахин ургахдаа өндөр нам ургадаг, үүнийг Пинкусын шинж гэнэ. Тархмал хэлбэрийн үс уналт нь жижиг голомтот шиг тэмбүүд өвөрмөц биш байдаг бөгөөд янз бүрийн хүнд халдварт өвчнүүдийн үед ч элбэг тохиолддог үс ун&штаас ялгарах зүйлгүй байдаг. Үсний энэ уналтыг тэмбүүгийн бусад шинж болон серологийн урвальиг баримтлан оношлоно. Холимог уналтын үед дээрх хоёр хэлбэрийн үс уналт хоёулаа зэрэг ажиглаглана. Хэрэв эмчлэхгүй бол тэмбүүгийн үсний уналт удаан үргэлжлэх ба тэмбүүгийн эмчил гээ эхэлснээс Юхоногийн дараазогсож 1.5-2 сарын дараа бүрэнургана. Тэмбүүгийн үсний уналт нь үсний голомтот уналт, үсний хяргагч үлдтзй төсөөтэй Оайна. Үсний голомтотуналтын голомт цөөхөн, эрүүл хуйхнаас эрс зааглагдсан, гялгар толигор гадаргуутай. Голомтон дээр үс үлдэлгүй унаж орчны үс нь сулардаг. Хуйхны өнгөц хяргагч үлдний голомт нь хогжр уу хайрстай, үс нь хугарч унасан байна. Гэмтсэн үснээс мөөгөнцөр илэрдэг. Тэмбүүгийн II үеийн салстын гэмтэл Хүний амны хөндий, багалзуурын салстанд II үеийн тэмбүүгийн тууралт гарах ба заримдаа зөвхөн энэ хэсэгт гарсан байдаг. Ихэвчлэн ягаан толбо, гүвдрүү гарна. Цэврүүн тууралт салстын гүнд гарах нь ховор. Амны салстын гүвдрүү нь цайвар трепонем олонтой, зовиур байдаггүй учир хүн мэдэлгүй бусдад өвчин тараадаг аюултай. Хөөмий, хөшиг, зөөлөн тагнай, гүйлсэн булчирхайд тодорхой заагтай үрэвслийн толбо үүсэж энэ хоорондоо нийлж улаймал хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг. Энэ нь гүйлсэн булчирхайн улаймал фэвслээс өвдөлтгүй, гүйлсэн булчирхай хавагнадаггүй, халуурдаггүй, хөхөлбөр туяатай байдгаараа шгагдана. Эмийн хордлогын үед амны салст тэр аяараа улайж хацар хэл хүртэл хамрагдсан байна. Знэ үед улайсан салстан дээр удалгүй цэврүү гарч хагарч хөндүүрхэн зулгархай үүснэ. Үйлчилсэн >мийг хэрэглэхээ болихоор удалгүй алга болно. Архаг тамхичны тагнай хэл, хүүхэн хэл, залгиурын хана хөх туяатай улайсан, тод хүрээгүй байна. Улайсан хэсэг дээр өргөссөн судаснууд харагдана. Онош тавихад өвчтөний өгүүлэл, арьсан дээрх тэмбүүгийн бусад тууралт, серологийн шинжилгээ тусална. II үеийн тэмбүүгийн үед салстандхамгийн элбэг гардагтууралт бол гүвдрүүн тууралт юм. Гүвдрүү юмны хөндийн салстын хаана нь ч гарах боловч ихэвчлэн гүйлсэн булчирхай, хүүхэн хэл, зөөлен тагнай, хэл, хацар, буйлаар байрлана. Гүвдрүү эхлээд хөндүүргүй, эрс заагтай, их бага хэмжээгээр овойсон дугуй буюу зууван хэлбэртэй, бараан улаан өнгөтэй, зарим нь хөх туяатай ихэвчлэн 1 см хүртэл хэмжээтэй, тэгшхэн гадаргуутай, бага зэргийн цусан нэвчдэс бүхий суурьтай байна. Нилээд хугацааны дараа үрэвслийн шүүдэс нь гүвдрүүг бүрхэж буй хучуур эдэд орж цайвар саарал өнгөтэй болж захаараа үрэвслийн хүрээтэй болж эрүүл салстнаасаа эрс заагтай болно. Гүвдрүүний цайвар бүрхүүлийг хуулахаар махан улаан зулгархай гарч ирэх ба тэндээс цайвар репонем амархан олдоно. Гүвдрүү гараад 1-3 долоо хоноод гадаргуу нь зулгарна. Энэ нь гүвдрүү оолны хатуу зүйл, шүд, тамхины утаа зэрэгт гэмтсэний улмаас гадаргуу нь хуурч зулгархай үүсэж айгаа хэрэг юм. Зулгарсан гүвдрүү ялимгүй хөндүүрхэн, маш их халдвартай. Салстын гүвдрүүний зарим нь шархалж болно. Энэхүү шархлаа нь эхлээд жижигхэн байснаа аашдаа томорч бор шаргал өнгөр буюу идээгээр хучигдана. Хоёрдогч халдвартай хавсарсан байвал lam хөндүүрхэн, улаан хүрээтэй болно. II үеийн шинэбадахисан тэмбүүгийн үед салстын толбо гарсан айвал их биеийн арьсаар ягаан толбо, гүвдрүү гарсан, тунгалагийн зангилаа нийтээрээ томорсон буюу клероадениттай байна. III ҮЕИЙН ТЭМБҮҮ Syphilis tertiaria Уул өвчний эцсийн шат бөгөөд эмгэг процесс зөвхөн арьсаар зогсохгүй салст бүрхүүл, дотор зхтэн, мэдрэлийн тогтолцоогхамарна. Үеийн тэмбүүгийн гол шалтгаан нь огт эмчлүүлээгүй буюу дутуу эмчлүүлсэн явдал юм. Ill үеийн эмбүү үүсэхэд биеийн эсэргүүцэл сулрах, өвчлөх, архийг хэтрүүлэн байнга хэрэглэх, тэжээлийн змсдол болон оюуны хөдөлмөрт их ядрах явдал нөлөөлнө. III үеийн тэмбүүгийн тууралт нь II үеийн тэмбүүгээс эрс ялгаатай. III үеийн тэмбүүгийн тууралт харьцангуйгаар цөөхөн, биеийн нэг талд бөөгнөрөн гарч даамжирсан нэвчдэс шарх үүсгэж улмаар тууралт төлжих бус харин сөнөрөл маягаар явагдаж тегсгөлдөө сорви үлдээнэ. III үеийн тэмбүүнцэрт цайвар трепонем барагбайдаггүй, тунгалгийн зангилаа өртөхгүй. Серологийн урвал бүх өвчлөлийн 60>%-д эерэг гарна. Тэмбүүнцэр халдвар авснаас хойш ойролцоогоор 3-5 жил , гэвч их хожуу, тэрч байтугай 60 жилийн дараа ч илэрч байжээ. III үе эрт эхлэхэд тууралт нь олон, бөөгнерсөн маягтай байдаг. Хожуу гарах тусам тууралт нь цөөхөн байна. III үеийн тэмбүүнцэр нь арьсыг бага гэмтээх ба хөндүүргүй байна. Зөвхөн гуммын нэвчдэс мэдрэлийн судас, зангилаан дээр дарснаас хүчтэй өвдөнө. Үеийн тэмбүүнцэрийг товруун тэмбүүнцэр (syphilis tuberculosa), гуммын тэмбүүнцэр (syphilis gummos) 2 хуваана. Эдгээр тэмбүүнцэр нь хоёулаа архаг халдварт өвчний гранулем бөгөөд зөөлөрч, задарч, халуурч дараа нь сорви, сорвины хатингар болж төгсөнө. Ганц ялгаа нь гэвэл товруу арьсан давхаргад үе болж байхад гумм нь өөхөн давхарт бий болох ба том хэмжээтэй байна. Товруун тэмбүүнцэр гол төлөв халдвар авснаас 5 жилийн дараа буюу 10 жилийн дараа ч гарч болно. Товруун тэмбүүнцэрийг: 1. бөөгнөрсөн
2. тэлэгч 3. хавтгай 4. бяцхан гэж ялгана.
Бөөгнөрсөн товруу хамгийн олон тохиолддог, харин бяцхан товруу ховор тохиолдоно. Хэлбэр |лгон өөрийн онцлогтой. Тэмбүүгийн бөөгнөрсөн товруу (Syphilis tulerculosa aggregata) Цагираг, хагас цагираг зэрэг хэлбэр дүрсийг сгэж болно. Бөөгнөрсөн товруунууд шигүү гарах боловч хооронд нь нарийхан зурвас эрүүл арьс дсэн байдаг онцлогтой. Товруунууд цувран гардаг учир хөгжлийнхөө янз бүрийн шатанд байна. югнөрсөн товруунуудын төвийн хэсэг бусдаасаа түрүүлэн гарсан учир сорвижсон байх ба түүний цуурх товруунууд тэдгээрийн дараа гардаг учир шархалсан таваар хучигдсан, хамгийн гадуурх вруунууд Hip шинээрээ байна. Нэг хэсэг товруу хуурайгаараа шимэгдэж сорвижин өөр нэг хэсэг нь царч шархЛан, гуравдах хэсэгт хоёр хэлбэр хоёулаа ажиглагдана. Товруу олноороо буюу ганц нэгээрээ гарна. Бөөгнөрсен товруу гол төлөв нүүр, ялангуяа хамар, дух, үсний ирмэгээр, мөчний араар дал, ууц нуруугаар гарна. Тэлэгч товруу (syphilis tuberculosa serpiginosa ) Товруунууд ньхолилддогонцлогтой. Ингэснээрээ том нэвчдэстэй хүрээтэй болно. Тэрхүү нэвчдэс хүрээгээр нь шинэ товруу бий болж түргэн хугацааны дотор нэвчдэстэйгээ холилдоно, Товруунуудын хуучин нь задарч шархлан сорвижно. Гэмтлийн нэг хэсгээс сорвижиж байхад нөгөө хэсэгт нь цаашид үргэлжлэн шинээр гарах ба зарим нь тууз үүсгэнэ. Цаашдаа товруунууд төвөөсөө үхжиж задарч зузаан давхарласан тав тогтож нилээд гүн шарх бий болгодог. Тэр нь зөв хэлбэртэй, ёроолдоо идээгээр хучигдсан байна. Энэхүү тэмбүүнцэр нь удаан байх хугацаандаа бүх мөч, ар нурууг хамарсан том хэмжээтэй болно. Овгор хүрээний өргөн нь ойролцоогоор 2-10 мм байхба нэвчдэс заримдаа нимгэн, заримдаа гүн, өнгө нь эхлээд цайвар улаан байснаа сүүлдээ бараан улаан өнгөтэй болж хайрс таваар хучигдана. Шархалсан товруу нь голчлон хамрын хэвийг алдагдуулж, зовхийг эргэдэг болгоно. Голомт эдгэхдээ том шигтгэмэл мэт сорви үлдээж гадаргуу нь овгортовгорболно. Хавтгай товруун тэмбүүнцэр (syphilis tulerculosa en nappe, s.diffusa) Диаметр 5-6 cm, арьснаас дээшээ төвийсөн, эрс заагтай, бараан хүрэн, бараан улаан өнгөтэй, цул, зөв дугуй хэлбэртэй хавтгай нэвчдэс үүсгэнэ. Тусгай биеэ даасан товруу байдаггүй. Хавтгайн гадаргуу толигор, энд тэндээ хайрсан гуужилттай, шархалсан гүн хагархайтай байна. Алга тавхайд гарвал хайрст үлд мэт хүчтэй гуужилт бий болно. Хавтгай товруу нь хуурай буюу шархалж, төгсгөлдөө сорвины хатингар буюу сорви үлдэнэ. Бяцхан товруун тэмбүүнцэр (syphilis tulerculosa nana) III үеийн тэмбүүгийн хожуу үед буюу халдвар авснаас хойш 12-20-40 жилийн дараа гардаг. Энэ нь аядуу явцтай, шар будаа, бичгийн зүүний толгойн чинээ жижигхэн хэмжээтэй, 5-10-20 ширхэг цөөхөн тоотой, бараан улаан өнгөтэй хагас бөмбөлөг хэлбэртэй, биеийн аль ч хэсэгт ганц нэгэзрээ буюу бөөгнөрөн гарна. Бяцхан товруун тэмбүүнцэр нь II үеийн тэмбүүгийн жижиг шөвгөр гүвдрүүтэй төсөөтэй. Дээр үеийн судлаачид III үеийн гүвдрүү гэж үзэж бичижбайжээ. Бяцхан товруу хэзээ ч щархалдаггүй.харинтөгсгөлдөөүл мэдэгхатингар, сорви үлдээнэ. Гуммын тэмбүүнцэр (syphilis gummosa) Аарьсны доор, эхлээд бөмбөлөг хэлбэртэй, цул уян хатан, хөдөлгөөнтэй хөндүүргүй, дээрх арьсны өнгө нь өөрчлөгдөөгүй, арьстайгаа барьцалдаагүй зангилаа бий болно. Цаашдаа тэмбүүнцэр нь аажим томорч арьснаас дээшээ хагас бөмбөлөг мэт овойн вандуй, самрын чинээн болж бараан улаан буюу хүрэн улаан өнгөтэй болно. Гуммын хөгжлийг (1. Бий болох 2. Зөөлрөх 3. Шархлах 4. Сорвижих.) гэсэн 4 үед хуваана. Бий болсон зангилаа хушга шиг буюу түүнээс ч том болж овойно. Дараа нь гумм зөөлөрч төвдөө их багаар бамбалздаг болж хязгаар нь тодорхой бус болно.Цоорч дотроос нь идээ бус өтгөн унжралдсан салст бүхий цавуу шиг шингэн гарна. Хэрэв энэ үед нь эмчилбэл түргэн эдгэрч хатингар сорви үлдэнэ. Эмчилгээ хийхгүй бол гумм цоорч шарх үүсгэн ирмэг нь гэмтсэнээс тэлж томорно. Шархны-ёроол цул бохир саарал, саарал шар үхэжсэн эдтэй (гуммын гэр), тэр нь эвгүй үнэртэй байна. Гуммын шарх нь гүн, тодорхой ирмэгтэй дугуй буюу зуйван хэлбэртэй байна. Гумм цоорсны дараахан шархны ирмэг нь цөмөрхий, улаан бор өнгөтэй нэвчдэстэй төвгөр болно. Хоорондоо нийлсэн том гумм нь хэд хэдэн газраар цоорч тэдгээр нь нийлснээр маш том шарх үүсгэнэ. Гуммын гэр нь гарахаар түүний ёроол цэвэршинэ. Цацарсан хүрэн нөсөөтэй сорви бий болжхожим нь цайж, хүрэн нөсөөн хүрээтэй болно. Гумм цоороогүй бол эдгэхдээ шимэгдэн нимгэрч, зөөлрөн жижгэрсээр яваандаа алга болж үл мэдэг хатингар сорви үлдэнэ. Хэрэв эмчлэхгүй байвал гуммын шарх хэдэн долоо хоног, cap , жил хүртэл үргэлжилнэ. Хүндрэлгүй байвал гуммын процесс ямар ч хөндүүргүй явагдана. Хэрэв гумм ясны гадаргуутай үе, мэдрэлийн том судас, зангилаатай ойролцоо байвал их хөндүүрлэж өвдөнө. Арьсны гумм биеийн аль ч хэсэгт гарах боловч ихэвчлэн нүүрэнд тохиолдож, хамар, уруул, дух, хөлийн, ялангуяа шилбэний арьсны өргөссөн венийн судсан зангилаа орчимд арьсыг гэмтээнэ. Салстын гумм нь 3-р үеийн тэмбүүтэй хүний 30%-д гарч байжээ. Гумм амны хөндий, залгиур, хамрын салстад гардаг бөгөөд цагаан мөгөөрс, тевенх, гэдэс ходоод, шээсний замд ховор гардаг. Салстын гумм арьсныхаас улам гүн гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг, нэвчдэс нь бүрэн шархалдаг онцлогтой. Хоёр хөндийтэй салстын гумм гол төлөв тасалбар ханыг нь цоолно. Гумм эдгэхдээ түүний сорви нь таталдаж хөндийг наалдуулж бөглөнө. III үеийн тэмбүү нүдний зовхийг гэмтээсний дараа сорви нь зовхи гадагшаа эргэх (эктропион), зовхины дотор тал нь нүдний цагаан бүрхүүлтэй барьцалдаж эдгэх, зовхи бүрэн барьцалдаж нүдийг хаах ба эвэрлэг цайх зэрэг шинжүүд илэрнэ.
Гумм нь уруул, хэлэн дээр гардаг. Хэлний гуммыг 3 хуваана. Үүнд:
1. өнгөц
2. Хэлний гумм 3. Хэл хатуурч гэмтэх
Хэлний өнгөц гэмтлийн үед (glossitis syphilitica superficialis) хэлний салст бүрхүүл, түүний доорхи давхарга гэмтэнэ. Хэлэн дээр янз бүрийн хэмжээтэй товгор зүйл гарч, хэлний хөхлөг алга болж гадаргуу толигор болно. Шовгор зүйлс нь хоорондоо нийлж томорно. Төвөөсөө захруугаа эдгэж үл ялих хатингар үлдээнэ. Хэлний гумм (glossitis gummosa) гумма нь хэлний салстын доорх давхарга, булчинд үүсэн цаашдын явцдаа гадаргуугаараа тэлэн томорч салсттайгаа барьцалдаж гадагшаа цоорно. Шарх нь гүн, ёроол нь дугуй буюу тодорхой хэлбэр дүрсгүй, үхэжсэн эдээр бүрхэгдсэн байна. Гуммын шархнууд хоорондоо нийлж томрон хэлний хагасыг нь хүртэл тархдаг. Хэлний хатуу тэмбүү / glossitis syphilitica sclerosa/ Хэлний салстын доод давхар, булчин эдэд тархмал том нэвчдэс хэлний хагаст нь хүртэл эзэлж авна. Хэл хатуурч томорно. Хэлний гадаргуугийн ховилууд нь гүн болж хэл олон хэсэгт хуваагдана. Хэлний хэсэг нь хатуурч томорсноос хэлний тэнцвэр алдагдаж муруй тахир болно. Хэл хэт томорсноос түүн дээр шүдний ором бий болно. Хэлний салстын хөхлөг алга болж толигор.улаан дарс шиг өнгөтэй болно. Хэлэнд хатингар бий болохоор хэл нь жижгэрч үг хэлзхэд төвөгтэй байна. Хатуу зөөлөн тагнай, хүүхэн хэл нилээд гэмтэнэ. Салстын гумм эхнийхээ шатандаа чинэрсэн улаан байна. Зөөлөн тагнай гэмтэхэд түүний хөдөлгөөн алдагдаж юм залгих, ярихад төвөгтэй болно. Зөөлөн, хатуу тагнай нэг зэрэг гэмтэхэд тагнайн салстанд жижиг цул, улаан өнгөтэй товруу гарна. Товрууны хоорондуур эрүүл зурвас салст байна. Зеөлөн, хатуу тагнайд биеэ даасан гумм болон гуммын нэвчдэс бий болно. Биеэ даасан гумм нь цул, хөндүүргүй зангилаа бөгөөд хагарахдаа зөөлөн тагнайг гэмтээж янз бүрийн хэмжээтэй дугуй цоорхой үүсгэнэ. Цоорхой ганц буюу хэд хэд байна. Өвчтөний яриа нь бүдэг, гуншаа болж, хоол, ялангуяа уусан шингэн хамраар гоожно. Зөөлөн тагнайн гуммын шарх, төвөнхийн дээд хэсэг, төвөнх, залгиурын арыг гэмтээж болно. Эдгэхдээ барьцалдаж, сорвижин, залгиур амсрыг нарийсгаж тэр бүү хэл бүрэн битүүлж ч болно. Хатуу тагнайн гумм нь гол шугамын ойролцоо гарах ба ясаа гэмтээвэл цоорно. Хамрын гумм нь хамрын салст мөгөөрсийг альнаас эхлэн гэмтдэгийг одоо болтол нарийн ялгаж чадаагүй ба хамгийн эрт илрэх шинж болж хамар битүүрч цусан судалтай идээт нус гарна. Яс нь гэмтэж эхлэхээр нус нь маш өмхий болно. Гумм буюу гуммын нэвчдэс хамрын таславчинд бий болно. Гуммын задарсны дараа идээ нь хатаж тав болж түүнийг хуулахаар цус гарна. Яс нь идэгдэж цоорно. Идэгдэх процессыг зогсоож чадахгүй бол шарх нь улам тэлж ясыг улам гэмтээж хамрынхаа тулах баганы үүргээ гүйцэтгэж чадахаа больж, хамар намшийн хотойж үзүүр уг нь шомбойж эмээлтэй төсөөтэй болно. Хамгийн хүнд гэмтэл бол хамар тэр аяндаа идэгдэн унаж онгорхой нүх үлдэх явдал юм. ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮ Syphlis congenita XV зууны үед Баруун Европт тэмбүү дэлгэрэх үед тэмбүүтэй эх өвчнөө үрдээ дамжуулдаг болохыгтогтоосон юм. Тэмбүү өвчтэй эхээс эхсээр дамжин ураг халдварлана. Тэмбүү өвчин эхэсийн судасны хананд нэвчдэс үүсгэн гэмтээснээр урагт очих тэжээл багасаж ургийн жин буурах, дутуу болон амьгүй хүүхэд төрөхөд хүргэнэ. 6-7 сартай жирэмсэн өвчтэй байгаа бүх хугацаанд хүүхэддээ халдварыг дамжуулах боловч өвчний эхний жил улам аюултай байдаг. Өвчний хожуу үед эхээс урагт дамжих нь ховор боловч өвчлөөд 10 жил болсон эх тэмбүүтэй хүүхэд төрүүлж байсан баримт бий. Төрөлхийн тэмбүү өвчний эмнэл зүйн шинж, өвчний явцын онцлог, өвчин илэрсэн хугацаа зэргийг харгалзан 1. ургийн тэмбүү
2. эрт илэрсэн төрөлхийн тэмбүү 3. хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү 4. төрөлхийн далд тэмбүү гэж хуваана.
Ургийн тэмбүү Тэмбүү жирэмслэлтэнд нөлөөлснөөр голдуу ураг өөрөө аяндаа зулбана. Цайвар трепонем жирэмсний эхний сард үр хөврөлд ордоггүй. Харин ургийн цусны эргэлт эхэлсэн үед цайвар трепонем ургийн биенд орж ирнэ. Иймээс ургийн ихэс гэмтэж, тэжээл алдагдсанаас ураг амьгүй болно. Халдвар жирэмсний II хагаст орвол жирэмсний сүүлийн сард ураг амьгүй болж үхсэн хүүхэд гарна. Гарсан хүүхдийн бие маш жижиг бүх арьс нь зумарсан байна. Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү өвчнийг хөхүүл насны ба бага насны хүүхдийн төрелхийн тэмбүү гэж хуваан үздэг. Хөхүүл хүүхдийн тэмбүү. Хөхүүл хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн эмнэлзүйг 2 үе шат болгоно. Үүнд: эхний 4 cap хүртэл буюу нэгдүгээр шат. Арьс салстанд тархмал процесс явагдаж дотор эрхтэн, ясиы тогтолцоо гэмтэж өвөрмөц менингит, гидроцефали, нүдний өвчин зэргээр илэрнэ. Хоёрдугаар шат 4 сараас 1 нас хүртэл хугацаанд илрэх бөгөөд арьс салстын тууралт хязгаарлагдмал, цөөхен, дотор эрхтний гэмтэл бага байна. Олон эрхтэн тогтолцоог гэмтээж шинж тэмдэг олноороо илэрнэ. Өвчин хэдий чинээн эрт илэрнэ тавилан төдий чинээн муу бегөөд нас баралт өндөр байна. Төрөлхийн тэмбүү гол төлөв эхний 3 сард эхэлнэ. Хүүхэд тайван бус байдаг нь төв мэдрэлийн системийн гэмтэлтэй холбоотой. Хөхөө хөхөж байгаа хир нь хүүхдийн өсөлт маш муу. Хүүхдийн нүүр хөгшин хүнийх шиг үрчгэр, шуухитнасан , хөхөө хөхөхдөө амьсгал муу авна. Толгой нь том, дух нь төмбөгөр, вений судас нь гүрийсэн, хөл гар нь маш нарийхан, хөх өнгөтэй, арьс нь цайвар саарал туяатай байна. Хэрэв өвчнийг нь эрт танихгүй бол өвчин улам даамжран хүүхэд тураалд орно. Өөр өвчинтэй хавсарвал хүүхэд эрт нас бардаг. Эрт илэрсэн тэмбүүтэй хүүхдийн арьсан дээр голдуу цэврүү болон тархмал нэвчдэс гарна. Хүүхэд төрөхдөө буюу, төрсний дараах эхний 7 хоногтоо туурвал гол төлөв цэврүү, цэврүүнцэр байдаг. Цэврүү ихэвчлэн алга, ул, бугуй шилбэний дотор тал, нүүрээр гарах ба их биенд ховор гарна. Гэхдээ цэврүү бүх биеэр гарч болно, мөн цэврүү нь заримдаа цустай шингэн агуулах ба цайвар трепонем олноороо байдаг учир халдвар ихтэй байдаг. Тархмал нэвчдэс буюу Гохзингерийн нэвчдэс нь төрөлхийн тэмбүүгийн үедл гардаг. Энэ ньтөрсний дараа 8-10 долоохоногт ихэвчлэн гардагбаб сарын дараа ховор илэрнэ. Нэвчдэс ул, тавхай, нүүр, хуйханд бий болох ба тархмал улайралтаар эхэлнэ. Алга, тавхай нь толийн гялалзаж маажиндсан лугаа болно. Арьс уян хатан чанараа алдаж хагарна. Жинхэнэ хатуу нэвчдэс нүүрэнд бий болдог онцлогтой. Хуйх, духны нэвчдэс нь хуурай, гялгар шар, бор өнгөтэй ба, шүүсдэл зэрэг хурц үрэвслийн шинж байдаггүйгээрээ бусдаас ялгаатай. Уруул нь зузаарч хавагнаж, хагарч хөх хөхөхөд төвөгтэй болно. Жавжинд үүссэн шугаман хагархай нь гүн, эдгэхгүй, цацраг маягтай байх ба удаан үргэлжилж эдгэхдээ сорви (Фурнье-Робинсоны сорви) үлдээнэ. Энэ нь төрөлхийн тэмбүүгээр өвдеж байсны тэмдэг болно. Эрүүнд хатуурал бий болоход байнга нурж, зулгарч, тавшина. Хуйханд хатуурал бий болоход үс нь унаж шингэрдэг. Өгзөг, гуяны ар тал, шилбэ, хушга, бэлэг эрхтэнд хатууралт ховор боловч тэр үед зулгарч шүүс татна. Шархалж сорви үлдээнэ. Гар хөлийн сарвуунд тархмал нэвчдэс бий болно. Гүвдрүү 2-3 сараас дээш насны хүүхдэд ихэвчлэн гарна. Гүвдрүү нүүр, мөч, өгзөг, алга улаар элбэг, бүх биеэр гарах нь ховор. Амны эргэн тойрон, цавинд гарсан гүвдрүү зулгарч, хагарснаас хөхөө хөхөх, бие засахад түвэгтэй болно. Гүвдрүүний хязгаар нь тод, вандуйн чинээн хэмжээтэй, зэсэн улаан өнгөтэй, тус тусдаа буюу ялангуяа нугалааст хэсгээр хоорондоо нийлсэн байна. Заримдаа гүвдрүү дух, үсний захаар таруу гарч болно. Гүвдрүү 3-4 долоо хоног үргэлжлээд цаашид шимэгдэж бор нөсөө үлдээнэ. Гүвдрүү том нэвчдэстэй хамтран гарч болно. Салст бүрхүүл гэмтсэнээс төрсний дараах эхний 4 хоногийн дотор тэмбүүгийн шуухинаа илэрч болно. Хамрын салст зузаарснаас нүх нарийсан амьсгалах, хөхөө хөхөхөд нь төвөгтэй болно. Хамрын салстаас бага хэмжээний шингэн гарч байснаа цаашдаа идээтэй болж улам ихэсдэгээс амьсгаа авахад хэцүү болж шуухитнана. Хамрын салстанд зулгархай шарх бий болж тэр нь хатаж тав тогтсоноос хамрын нүхийг бөглөнө. Хөхөө хөхөж чадахгүй болно. Эмчилгээ хийхгүй бол салстаас мөгөөрс гэмтэж шарх үүсгэн цоороогүй ч гэсэн сорви нь хамрын хэв маягийг өөрчилж “эмээлэн” хамрыг үүсгэнэ. Тэмбүү нь ам залгиур, төвөнхийн салст бүрхүүлийг харьцангуй ховор гэмтээнэ. Төвөнхийн салстанд тэмбүүгийн нэвчдэс үүсвэл шархлаат ларингит болж хоолой сеөнө, улмаар амьсгаа боогдож болно. Төрөлхийн тэмбүүтэй нярай хүүхдийн ясны тогтолцоо гэмтдэг онцлогтой. Остеохондрит 5 сартайгаас 12 cap хүртэл явагддаг ба эхний 3 сард 85% хүртэл илэрнэ. Том хүүхдэд остеохондрит байдаггүй. Иймучраастэмбүүтэй эхээстөрсөн нярай хүүхдийг 3-4 сартай байхад рентген шинжилгээгээр хянах шаардлагатай. Заримдаа остеохондрит төрөлхийн тэмбүүгийн ганц шинж нь байдаг. Остеохондритын I, II, III зэргийг гар, хөлийн чөмөгт ясыг рентгенд харахгүйгээр оношлож болохгүй. Рентген зурганд шуу, дунд чөмөгний булуу хамрагдах ёстой. Тэмбүүгийн I зэргийн остеохондритын үед 4,4 мм хүртэл өргесөөд цагаан гялгар зурвас харагдахын зэрэгцээ диафизын талд нарийхан бараан судал нэмэгдэн харагдана. Заримдаа цагаан нь алга болж бараан судал харагдаж болно. Тэмбүүгийн III зэргийн остеохондрит эпифиз, метафиз хоёрын хооронд4 мм хүртэл өргөн бараан судал харагдах ба хязгаар яснаас тодорхой байна. Энэ зурвасанд ясны эдүүд тодорсон байна. Цаашдаа грануляцийн эдүүд тодорсноо эпифиз, метафизаас салж метафизын доторхи хугаралт болж яс нь салснаас хөлөө хөдөлгөхгүй болохыг хуурамч саа буюу Паррогийн өвчин гэнэ. Гар нь ташуур мэт унжиж, хөл нь өвдгеөр нугаларч, өвдөг, шагайн үе нь хавантай байна. Дээрхийн улмаас, цаашлаад мөчүүд нь хөдлөхөө болино. Гарыг нь албаар хөдөлгөхөөр их өвдөж хүүхэд уйлна. Бугуй, шилбэ, дунд чөмөг гэмтдэг. Эрт илэрсэн төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд периостит дангаараа буюу остеохондрит маягаар явагдана. Төрөлхийн тэмбүүтэй хүүхдэд мөн нүдний өвчин илрэх бөгөөд хориоретинит, нүдний мэдрэлийн хатингар, болор цайх зэрэг өөрчлөлтүүд илэрнэ. Хориоретинит болоход нүдний ероолд бөөн нөсөөт, нөсөөгүй хэсэг “давс, чинжүү” гэдэг шинж илэрнэ. Харааны мэдрэл гэмтэхэд хөхлөг тодорхойгүй болно. Цаашдаа харааны мэдрэл хатингаршиж хараагүй болно. Энэ нь гол төлөв 1 наснаае хойш тохиолдоно. Эрт үеийн төрөлхийн тэмбүүг оношлоход лабораторийн шинжилгээ хийнэ. Серологийн шинжилгээ гол төлөв эерэг байна. Гэвч төрсний эхний өдрүүдэд эмнэл зүйн шинж тодорхой байхад серологийн шинжилгээ сөрөг гарах явдал тохиолддог. Энэ үед нугасны усыг шинжилнэ. Бага насны хүүхдийн төрелхийн тэмбүү. Арьсны тууралт олон, тархмал бус, хавтгай гүвдрүү, ергөн суурьтургац зонхилон гарна. Цөөхөн гүвдрүү нь нийлэх хандлагатай, хязгаарлагдмал хэсэгт бэлэг эрхтэн, өгзөг, шулуун гэдэсний амсрын ойролцоо, том нугалаас, өгзгөнд гарна. Гүвдрүү зулгардаг, зузаарч өргөн ургац болж шархалдаг онцлогтой ба эмчлэхгүй бол удаан үргэлжилнэ. Өөр нэг байрлал нь гүйлсэн булчирхай, хэл, хацар ба урууланд гарна. Жавжны гүвдрүү нь нөсөөтэй байна. Төвөнхийн салстанд гарснаас хоолой сөөж амьсгал давхцана. Хамрын шуухинаа ховор тохиолдох боловч салстыг хатингаршуулах буюу хамрын таславчийг цоолж болно. Өвчин маш их халдвартай. Бага насны хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн (ед үс хэсгээрээ буюу бөөнөөрөө унана. Хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн үед ясны гэмтэл ойролцоогоор 50%-д тохиолдоно. Ихэвчлэн периостит, остеопериостит илэрдэг. Нүдний өвчин маш ховор тохиолдоно. ^ерологийн шинжилгээ ихэвчлэн эерэг гарна. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү Үүнийг олон судлаачид нярай, хөхүүл хүүхдийн төрөлхийн тэмбүүгийн дахилт гэж үздэг. Гэвч урьд нь эмнэлзүйн болон серологийн шинжилгээгээр эрүүл мэт зайгаад илэрдгийг үгүйсгэж болохгүй. Хожуу тэмбүү нь 4, 5, 14-15 насанд болон түүнээс хойш илэрнэ. Гөрөлхийн хожуу тэмбүү илрэхийн зэрэгцээгээр бага нялх байхдаа эрт илэрсэн тэмбүүгийн үлдэгдэл эолох Робинсон-Фурньегийн сорви, гавлын ясны өөрчлөлт зэрэг байж болно. Төрөлхийн хожуу тэмбүүгийн үед арьс салстанд товруу, гумм гарна. Хожуу тэмбүүгийн эмнэлзүйн шинжийг зайлшгүй ба байж болох гэж хуваана. Зайлшгүй шинж гэмдэгт паренхимын кератит, Гетчинсоны шүд, өвөрмөц лабиринтит багтдаг. Паренхимын кератит Нүдний эвэрлэг, болор нийтдээ цайрч, гэрэл харж чадахгүй болох, нулимс •оождог болох, блефароспазм зэрэг шинж илэрнэ. Болорын төв нь буюу аль нэг хэсэгт цайна. Нүдний цагаа бүрхүүл, зовхины судас өргөсөн улайна. Нүдний хараа муудаж эцэстээ хараагүй болно. Шүдний тэжээлийн алдагдлыг анх 1858 онд Дж. Гетчинсон бичиж үлдээжээ. Дээд эрүүний шүдэлсэн шүдний ирмэг өсөлт нь муудна. Шүдний ирмэг нь хагас cap мэт хонхойж, шүдний уг нь өргөсөж шүд боошиг хэлбэртэй болно. Шүдний паалан нь үгүй болсон буюу хагас дутуу болсон байна. Өвөрмөц лабиринтит буюу тэмбүүгийн дүлийрэл 5-15 насны төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн 3-6%-д гэхдээ ихэвчлэн охидод тохиолдоно. Хоёр чихний мэдрэл гэмтсэнээс дүлийрнэ. Ясны дамжуулалт алдагдсан байна. Зарим судлаачид Гетчинсоны шинжийг өргөтгөн өвдөгний өвөрмөц үрэвсэлийг гурвалсан шинжид багтааж байна. Өвдөгний өвөрмөц үрэвслийн үед зөвхөн үений бүрхүүл архагаар өвчилж үений мөгөөрс булууны гадар гэмтдэггүй. Үе нь толигор ч, ялимгүй хавагнаж түүний хөдөлгөөн чөлөөтэй байна. Төрөлхийн хожуу тэмбүүгийн элбэг тохиолддог шинжүүдийн нэг бол ясны тогтолцооны гэмтэл бөгөөд ялангуяа шилбэний том яс харалдаагаараа гэмтэж тахир сэлэм мэт болно. Сэлмэн шилбийг жинхэнэ, хуурамч гэж хоёр хуваадаг. Жинхэнэ сэлмэн шилбэ нь хөхүүл байхдаа тэмбүүгийн остеохондритоор өвчилсний улмаас үүсдэг байна. Энэ үед шилбэний том яс урагшаа тахийна. Хуурамч сэлмэн шилбэ нь олдмол тэмбүүгийн үед ажиглагдана. Энэ үед шилбэний урд талд нь яс, түүний их давхрагууд талстууд хуралдсан байна. Энэ шинж төрөлхийн тэмбүүгийн зайлшгүй шинжүүдэд ордоггүй. Яагаад гэвэл ийм шинж Педжетийн өвчин, ясны хавдар, өвөрмөц бус остеомиелит зэргийн үед илэрдэг. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүүгийн үед байж болох шинжүүд Авситидийскийн шинж, хориоретинит, шүдэнд дистрофийн өөрчлөлт илрэх, тагнай хэт хонхойх, бага араанд нэмэлт ургацаг бий болох, хэт үсжих, оюун ухааны хомсдолтой, том усан гавалтай байх зэрэг шинжүүд орно. Лабораторийн шинжилгээ Тэмбүү өвчнийг оношлохдоо нян судлалын болон ийлдэс судлалын аргуудыг ашиглана. Нян судлалын аргаар цайвар трепонемыг илрүүлэх нь өвчний эхний үед хамгийн найдвартай арга юм. Цайвар трепонемыг олж харахад материалаа зөв авах явдал чухал. Хатуу яр, арьс салст дээрх тууралт, захын тунгалгийн зангилаа, нугасны шингэнээс үүсгэгчийг илрүүлж болдог. Эдгээрээс цус, идээ, бусад нянгүй эдийн шингэн авах ёстой. Үүний тулд урьдчилан тууралтын тав буюу үхжилт хэсгийг натри хлоридын изотоник уусмалаар норгосон самбай буюу хөвөнд шингээнэ. Үжилгүйжүүлэх, ариутгах уусмал хэрэглэж болохгүй. Шарх, зулгархай, гүвдрүүний угийг чимхэж шархны ёроолыг ариутгасан самбай, ган гогцоо, хавтгай төмрөөр хөнгөхөн арчиж шингэнийг нь шахаж гаргана. Эхний дусал шингэнийг арчиж хаяад дараагийнх нь тунгалаг шингэнийг шинжилгээнд авна. Шинжилгээ авахын урьд өвчтөн шарх сорвио үжилгүйжүүлэх уусмалаар арчиж, эм цацсан байвал шарх, зулгархай гүвдрүүг сайн цэвэрлээд 1 хоног натри хлорын гипертоник уусмалаар, дараа нь 1-2 хоног изотоник уусмалаар боолт хийсний дараа шинжилгээг авна. Хэрэв зулгархай шарх нь бохирдож, цэвэр шингэн гаргаж авах бололцоогүй байвал хажуугийн тунгалгийн зангилаанд хатгалт хийж шингэн авна. Хатгалтыг бүдүүн зүүтэй, агааргүй (вакум) тариураар үйлдэнэ. Тунгалгийн зангилаа дотор, урагш янз бүрийн чиглэлээр явуулж нөгөө талын бүрхүүлийг хүргээд аажим шахуургаа татаж шингэнийг оруулна. Хатгалтын үед тунгалгийн зангилаанд хэдэн дусал ариутгасан изотоникуусмал шахна. Нугасны иингэнийг шинжилгээнд авсан бол цайвар трепонемыг тунгаах зорилгоор хурилдуурт хэсэг хийнэ. Шинжилгээнд авсан материалыг маш түргэн хугацаанд микроскопоор харах ёстой. Изотоник дусал /усмалтай холиод дээгүүр нь бүрхүүл шил тавиад микроскопоор харна. Хар бараан талбай дээр цайвар грепонем, лейкоцит, хучуур эсүүд харагдана. Ийлдэс судлалын арга: Тэмбүү өвчнийг илрүүлэх өвөрмөц бус урвалууд (RPR, VDRL) ба эвөрмөц урвал (ТРНА-трепонем паллидум цус наалдуулах урвал)-ын аргаар оношлоно.