Төмөр дутлын цус багадал
Дэлхийн эрүүлийг хамгааЛах байгууллагын тодорхойлолтоор тухайн хүнд эрүүл байдалд байвал зохих хэмжээнээс гемоглобины концентрацын төвшин, гематокрит болон улаан цогцсын тоо багаса-хыг цус багадалт гэж тодорхойлсон байна. Энэ нь улаан цогцсын тоо цөөрөх буюу нэгж эзэлхүүнд байх гемоглобины хэмжээ буурсныг цус багадалт гэдэг тодорхойлолттой үндсэндээ тохирч байгаа юм.Сзхдээ жинхэнэ цус багадалт нь улаан цогцсын абсолют тоо хэмжээ багассанаас, эсвэл нэгж улаан цогцост байх гемоглобины кэмжээ багасч улаан цогцсын үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөс болж байна уу гэдгийг онцлон анхаарах ёстой. Мөн жинхэнэ цус бага-далтыг, шингэн ихээр алдсан үед өвчтөний цусны шингэн хэсэг ба-гассанаас нэгж эзэлхүүнд байх гемоглобины хэмжээ хэвэндээ юм уу аягүй бол их ч юм шиг үзэгдэх хуурамч тохиолдлоос ялгаж үзэх ёстой. Ийм учраас цус багадалт байна уу гэдгийг тогтооход цусны нийт массыг бодолцохын хамт цусны улаан цогцос ба сийвэнгийн харьцааг авч үзэх нь зайлшгүй чухал болно.
Энэ нь цус өтгөрсөн, эсвэл шингэрсэн гэдэг нь тодорхой то-хиолдолд авч үзэх ойлголт юм. Ихэнх тохиолдолд гемоглобин ба улаан цогцсын тооны үзүүлэлт нь цус багадалт байгаа эсэхийг то-дорхойлох хангалттай үзүүлэлт болж чадна.
Цус багадалг анхдагч байх иь үгүй бөгөөд хорон цус бага-щалт ч гэсэн хоёрдогч байдаг. Цус багадах шалтгаан, нөхцөлдүү-дэх хүчин зүйл олон боловч эмгэг зүй клиник морфологийн хэлбэ-рээр нь хэд хэдэн бүлэгт хувааж болдгийг бид мэднэ.
Зөвхөн эмгэг жамьш хувьд:
1. Цус алдалтын дараахь цус багадалт
2. Цус төлжих прэцесс алдагдсанаас болсон цус багадалт
3. Цүе хүчтэй задарснаас цүс багадах гэж 3 бүлэгт хуваах эмгэг зүйн нийтлэг ангилал бий. Цус төлжих процесс алдагдсанаас болох цус багадалтанд темөр дутагдлын цус багадалт багтана.
Энэхүү төмөр дутагдлын цус багадалтыг клинк морфологийн зарим хэлбэрээр нь өнгө илтгэгчийн өөрчлөгдсөн байдлаар гипоперх-ромт гэж хоёр хуваана. Гипохромт цус багадалтыг.
1. Хоол тэжээлийн хамт хэрэглэж байгаа төмрийн дутагдлаас болсон цус багадалт
2. Жирэмслэх, хөхүүл үед, цус алдах, идээт ба архаг халд-вараар өвчлөх зэрэг бие махбодын төмрийн хэрэгцээ нэмэгдсэнээс төмөр дутагдах ц/с багадалт
3. Төмрийн шимэгдэх нь ходоод гэдэсний замын эмгэг шалт-гаанаас болсон ц/с багадалт гэж ангилж байна
Бид энэ удаад цус багадалтын тухай бүхэлд нь биш-, гагцхүү төмөр бие махбодод ямар үүрэгтэй, түүний дутагдахад үүсэх цус багадалтын талаар товч авч үзье.
Янз бүрийн шалтгаан бүхий, төмрийн дефицитээс болсон олон тооны цус багадалтын эмгэг зүй нь төмөр дутагдсан шалтгааныг үл харгалзан төмөр дутагдаж байгаагаар тайлбарлагдзна. Орга-низмд явагдах төмрийн солилцоог судлахад сүүлийя үед биологи, биохим, гематологи зэрэг олон салбарууда^д хамтран хийгдсэн су-далгаа үр дүнгээ өгсөөр байна. Эдгээр судалгааны үр дүд төм-рийн организмд гүйцэтгэх үүрэг, төмрийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжийн талаар хэвлэл шинэ шинэ материалаар бая-жигдсаар байна.
Эрүүл хүн амьдралынхаа туршид хоол тэжээлтэй хамт харьцан-гуй тогтмол хэмжээний төмрийг хэрэглэх бөгөөд энэ нь өдөрт 12— — 15 мг орчим байна. Бие махбодоос өдий хэмжээний төмөр ялгарч түүнийг нөхөн хангаж байдаг. Төмрийн хэмжээг тогтмол хэзийн байл-гахад нарийн гэдэсний ханаар төмрийн шимэгдэх процессын зохи-цуулга шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ нь бие махбодод шаар-дагдах хэмжээний төмрийг нөхөн өгөх, цаашид эригропоэзийн идэвхийг сэргээх нөхцөл болно. Ийм учраас төмрийн абсорбцын меха-лизмыг судлах явдал анагаах ухааны еалбаруудын анхаарлыг татаж байна.