Зүрхний шигдээс

Зүрхийг тэжээгч судасны бүрэн болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг эсвэл хэд хэдэн үхжилийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ.

Шинж тэмдэг:

  • Өвчүүний ар талд дарах, шахах, цээж задрах маягийн хүчтэй өвдөлт, заримдаа цээж хорсох, дээш хөөрөх, хоолой руу шахах мэдрэмж төрнө
  • Айдас төрөх, хүйтэн хөлс гарах
  • Өвдөлт зүүн буюу хоёр гар, хүзүү, доод эрүү рүү дамжина 
  • Үргэлжлэх хугацаа 20 минут түүнээс дээш

Шалтгаан:

  • Титэм судасны атеросклероз
  • Титэм судасны эмболи
  • Титэм судасны агчил
  • Титэм судасны гаж хөгжил
  • Цус хэт өтгөрөх / жирэмслэлтээс хамгаалах даавар, системийн чонон тууралт, полицитеми, тромбоцитоз /
  • Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хангамж хоёрын тэнцвэр алдагдах /артерийн даралт гэнэт буурах, цус алдалт, аортын хавхлагын гажиг, бамбай булчирхайн гаралтай хордлого /
Зүрх судасны өвчин