Судас хатуурах өвчин /Атеросклероз/
Атеросклероз нь архаг явцтай, бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг. Атеросклерозын энэ товруу нь(бляшка) цусны урсгалд саад учруулж эд, эрхтнүүдэд цус дутах (ишеми) ба хүчилтөрөгчийн хангамж хомсдох (гипокси) үүсгэх бөгөөд товруугаар, эсвэл түүнээс болж үүссэн нөж (тромбоор) судас бүрэн бөглөрсөн үед зүрхний шигдээс, тархины цус харвалт, мөчдийн үхжил (гангрена) болно.
Хүчин зүйлс:
- Нас
- Хүйс
- Удамшил
- Тамхи татах
- Таргалалт /ялангуяа хэвлийн хэлбэрийн таргалалт/
- Цусны даралт ихсэх
- Гиперхолестринеми
- Гипертриглицеридеми
- Гиперинсулиеми
- 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин
- Эстроген гормоны дутагдал
- Хоол хүнсний дутагдал
- Сэтгэл зүйн хямрал, стресс