Ревматоид артрит
Тодорхой шалтгаангүй олон үений синовиаль бүрхүүл, мөгөөрсөн эдийг шалбалан деструкц болгон давшингуй гэмтээх эрхтэн тогтолцооны холбогч эдийн өвчин юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өвчилдөг, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн харьцаа 3:1. Энэ өвчнөөр ихэвчлэн дундаж насны хүмүүс, 50 ба түүнээс дээш насныхан илүүтэйгээр өвчилдөг байна.
ШИНЖ ТЭМДЭГ:
- Өглөөний хөшингө 1 цагаас илүү байх
- 3 ба түүнээс олон үений үрэвсэл
- Гар, хөлийн сарвууны I, II үений үрэвсэл
- Хоёр талыг ижил гэмтээх
- Арьсан доор товруу үүсэх
- Ревматоид фактор илрэх
- Үений рентген өөрчлөлт
ШАЛТГААН:
- Удамшил (D ба DK локусын антигени агуулсан)
- Вирус
- Халдвар, гэмтэл
- Мэс ажилбар
- Харшил
- Сийвэн, вакцин тарих
- Төрөлт, үр хөндөлт