Хэрэх өвчин
А бүлгийн цус задлагч b-стрептококкоор үүсгэгддэг холбогч эдийн үрэвсэлт өвчин юм. А бүлгийн цус задлагч стрептококк нь амьсгалын дээд замаар, ихэвчлэн залгиур, гүйлсэн булчирхайд нөлөөлж, цаашдаа цусаар дамжин олон эрхтэн системийг гэмтээнэ. Залуу насныхан илүү өвчилдөг.
ШИНЖ ТЭМДЭГ:
- Халууралт
- Үений өвдөлт
- Урьд өмнө нь хэрэх өвчин, хэрэхийн шалтгаантай зүрхний өвчнөөр өвчилсөн түүх
- Зүрхний булчингийн үрэвсэл
- Олон үений үрэвсэл
- Хорея /Янз бүрийн, эмх замбараагүй, ухамсаргүй, түргэн хөдөлгөөн илэрдэг. Эдгээр нь ихэнхдээ булчингийн сулрал болон зан төрхийн өөрчлөлттэй хавсарч байдаг/
- Цагирагласан улайлт
- Арьсан доорх товруу
ШАЛТГААН:
- А бүлгийн цус задлагч b – стрептококк амьсгалын замын дээд хэсгийг ихэвчлэн гэмтээнэ.
- Амьсгалын замд үүссэн халдвар дутуу эмчлэгдсэн тохиолдолд өвчин даамжирч стрептококкийн хор олон эрхтэн системийг гэмтээнэ.