Цусны эргэлтийн архаг дутагдал
Цусны эргэлтийн архаг дутагдал нь тайван болон ачааллын үед эд эрхтэнд бодисын солилцоонд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүй болох зүрхний үйл ажиллагааны эмгэг физиологийн байдлыг хэлнэ.
Шинж тэмдэг:
- Зүрх дэлсэх
- Стенокардийн өвдөлт
- Ядрах
- Сулрах
- Шээс багасах
- Шээхгүй болох
- Ачаалалд амьсгаадах
- Шөнө амьсгаадах
- Ханиалгах
- Цустай цэр гарах
- Амьсгал бачуурах
- Хэвлий, аюулхайд унжирч өвдөх
- Гэдэс дүүрэх
- Хоолонд дургүй болох
- Дотор муухайрах
- Огиулах
- Өтгөн хатах
- Суулгах
- Ой тогтоолтмуудах
- Хөдөлмөрийн чадвар буурах
- Айдас түгшүүр төрөх
- Цочиромтгой болох
- Нойр алдагдах
Шалтгаан:
Зүрхний булчингийн эмгэг
- Анхдагч - Миокардит, Тэлэгдлийн кардиомиопати
- Хоёрдогч - Зүрхний ишеми өвчин, холбогч эдийн гэмтлүүдийн улмаас үүссэн зүрхний эмгэг, гипо ба гипертиреоз
Зүрхний ачаалал ихдэх эмгэг
- Даралтын –Хавхлагуудын нарийсал
- Эзэлхүүний –Хавхлагуудын дутагдал
- Хавсарсан
- Уушигны өвчнүүд
- Янз бүрийн гаралтай гиповентиляция
- Таргалалт
- Цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдал
- Өндөр уулын бүсийн архаг гипокси
Диастолын үед ховдлын дүүрэлт алдагдах
- Наалдацт перикардит
- Рестриктив кардиомиопати