Артерийн гипертензи

Сүүлийн 2 долоо хоногт цусны даралтыг бууруулах эм хэрэглээгүй хүмүүсийн систолын даралт нь 140 мм МУБ, диастолын даралт 90 мм МУБ буюу түүнээс дээш байхыг артерийн гипертензи гэнэ.

ШИНЖ ТЭМДЭГ:

Зүрхний бах:

  • Өвдөлтийн хам шинж
  • ЗЦБ-ийн өөрчлөлт
  • Мэдрэл сульдлын хам шинж

Зүрхний шигдээс:

  • Өвдөлтийн хам шинж
  • Зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт
  • Үхжилт-үрэвслийн хам шинж

Зүрхний дутагдалд:

  • Хавагнах хам шинж
  • Амьсгаадах хам шинж

Тархины инсульт:

  • Тархины ерөнхий гэмтлийн хам шинж
  • Голомтот өөрчлөлтийн хам шинж /үйл ажиллагааны хямрал нь сэдрэлт эхэлсэнээс хойш хоногийн дотор бүрэн сэргэх/

Харааны талаас:

  • Харах болон өнгийг мэдрэх чадвар буурах, сохрох
  • Нүдний угийн өөрчлөлтүүд

Бөөрний талаас:

    • Хордлогын хам шинж
    • Лабораторийн шинжилгээнд бөөрний үйл ажиллагааны дутагдлын хам шинж илрэх


    ШАЛТГААН:

    Бөөрний өвчний шалтгаантай артерийн гипертензи

    • Бөөрний эдийн өвчин (ХПН, ХГН)
    • Бөөрний судасны эмгэг
    • Урологиийн шалтгаантай (бөөрний поликистоз)
    • Чихрийн шижингийн ГНФ

    Дотоод шүүрлийн шалтгаантай артерийн гипертензи

    • Тиреотоксикоз
    • Иценко – Кушинга хам шинж
    • Феохромацитома
    • Анхдагч гиперальдостеронизм (Конын өвчин)

    Цус хөдлөл зүйн шалтгаантай артерийн гипертензи

    • Гол судасны нарийсал
    • Гол судасны атеросклероз
    • Гол судасны хавхлагын дутагдал

    Тархины цусан хангамжийн дутагдлын шалтгаантай артерийн гипертензи

    • Тархины судасны атеросклероз
    • Тархины хавдар

    Эмийн шалтгаантай артерийн гипертензи

    • глюкокортикоид
    • минералокортикоид
    • жирэмсэлэлтээс хамгаалах уух контрацептив эмүүд
    • моноаминооксидазные ингибитор
    • симпатомиметик
    • циклоспорин
    Зүрх судасны өвчин